You are here: Home

11111

Шинэ Мэдээ

"Номын Анд" уралдаан 2012

"Номын Анд" уралдаан 2012.

дэлгэрэнгүй...

Сургалт

Dyned

 Компьютерт суурилсан англи хэлний програм бүхий сургалт

Дэлгэрэнгүй ...

4-H Сургалт 70| 2011-06-24

И-мэйл Хэвлэх PDF

s_1

Монгол болон америк хүүхдүүдэд хэл, соёлын тухай хичээл үргэлжлэн орж байгаа. Америк хүүхдүүдийн хувьд мэндчилэх ёсыг сайн сурж байгаа удахгүй шинэ монгол гэр бүлтэйгээ танилцах бэлтгэлээ тэд хийж байлаа. Дунд сургуулийн сурагчид болохоор манай монгол хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийн түвшин америк хүүхэддээ өөрийгөө ойлгуулах, тэдэнд туслах, монгол орныхоо түүх дурсгалын газрыг танилцуулах боломжтой байгаа нь сайн байлаа.
Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллагын сургалтанд оролцож буй хүүхдүүдийн зүгээс ах эгч нартайгаа танилцаад тэдэнд өөрсдийн тоглосон "Ажилсаг улаан тахиа" хүүхэлдэйн жүжгийг тоглож сонирхууллаа. Тэд багш нартайгаа хамт бүтээсэн хүүхэлдэйнүүдээ танилцуулж мэндчиллээ.
Монгол болон америк хүүхдүүдэд хэл, соёлын тухай хичээл үргэлжлэн орж байгаа. Америк хүүхдүүдийн хувьд мэндчилэх ёсыг сайн сурж байгаа удахгүй шинэ монгол гэр бүлтэйгээ танилцах бэлтгэлээ тэд хийж байлаа. Дунд сургуулийн сурагчид болохоор манай монгол хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийн түвшин америк хүүхэддээ өөрийгөө ойлгуулах, тэдэнд туслах, монгол орныхоо түүх дурсгалын газрыг танилцуулах боломжтой байгаа нь сайн байлаа.
Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллагын сургалтанд оролцож буй хүүхдүүдийн зүгээс ах эгч нартайгаа танилцаад тэдэнд өөрсдийн тоглосон "Ажилсаг улаан тахиа" хүүхэлдэйн жүжгийг тоглож сонирхууллаа. Тэд багш нартайгаа хамт бүтээсэн хүүхэлдэйнүүдээ танилцуулж мэндчиллээ.
 

4-H Сургалт 71 | 2011-07-08

И-мэйл Хэвлэх PDF

Өглөө 11 цагаас хүүхдүүд цуглаад усан доогуур 20 мянган бээр аялсан нь номны 7-р бүлгийг орчуулсан ба дараа нь "Tangled" хүүхэлдэйн кино үзсэн. Киног англи хэл дээр үзсэн бөгөөд хүүхдүүд сайн ойлгож хамтдаа орчуулж байлаа. Энх тайваны корпусын ажилтан Улаанбаатар хотын агаарын бохирдолын талаар хичээл заасан. Улаанбаатар хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрэн эрүүл мэндэд аюул учруулж байгаа талаар болон хөдөө орон нутгаас шилжин суурьшигчдийн тоо нэмэгдэж хотын төвлөрлийг ихэсгэж, гэр хороололын болон дулааны цахилгаан станцын гаргаж буй утааны бүтэц ба тэр нь хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа болон хотын тоосжилтын талаар ярьсан.

Энэ сэдэв хүүхдүүдэд ихэд сонирхолтой байсан бөгөөд тэд бүгд хичээлдээ маш идэвхитэй оролцсон.
 

4-H Сургалт 68 | 2011-06-04

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага
Сургалт 68
Сурагчид англи хэлний хичээл дээр “Усан доогуур 20000 бээр аяласан нь” номын бүлэг 4-ийн орчуулга, дасгал ажлыг хийсэн. Сурагчид гэртээ гэрийн даалгавраар бэлтгэсэн хичээлээ анги дээрээ багаараа ярилцан англи хэлнээс монгол хэл рүү орчуулан сонсох дасгал болон нөхөх дасгалуудыг хийж хичээлийн төгсгөлд хөгжөөнт тоглоом тоглон хичээлээ дуусгасан.

 

 

4-H Сургалт 67 | 2011-05-28

И-мэйл Хэвлэх PDF

DSC07060

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага
Сургалт 67
“Усан доогуур 20000 бээр аяласан нь” номын бүлэг 3-ын  “Inside the Nautilus” сэдвийн хүрээнд сурагчид  CD-гээр сонсох,  сурагч бүр уншаад монгол руу орчуулан дасгал ажлыг хамтран хийлээ. Багш сурагчдын орчуулга болон дасгал ажлыг шалган бататгах ажлын хүрээнд ярилцсан. Мөн сурагчдаар англи хэлний сонсголыг нь шалгах үүднээс англи дууг сонсгон дутуу байгаа хэсгийг нөхүүлэн сурагчидтай хамт дуулсан нь тэдний хувьд хөгжилтэй байсан мөн сурагчид оюутан сайн дурын 2 багшийн хамт хөгжилтэй тоглоомыг тоглолоо.

 

 

4-H Сургалт 66 | 2011-05-21

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага
Сургалт66 Улаанбаатар хотын Нийтийн төв
номын сан Америкийн соёл, мэдээллийн төв

DSC07000

Сурагчид “Усан доогуур 20000 бээр аяласан нь” номын 1,2-р бүлгийн орчуулга,  дасгал ажлыг багштайгаа хамтран хийлээ.  Сурагчид гэртээ интернэтээр сонсох дасгал, орчуулга , дасгал ажлыг бие даан хийж сургалтанд ирдэг. Ингэснээр сурагчдын бие дааж аливаа зүйлийг сурах чадварыг хөгжүүлж, багаар ажиллах зарчмыг баримталж байдаг. Гэрийн даалгаварт бүлэг 3-ийг өгсөн.

 

4-H Сургалт 65 | 2011-05-14

И-мэйл Хэвлэх PDF

 

Хэл Шинжлэлийн Ухааны Доктор Профессор Д.Цэрэнсодном гуай сурагчидтай ярилцлага өрнүүллээ. Хүн төрөлхтнийг насаар нь ангилан үзвэл балчир-хүүхэд-орь залуу- идэр нас гэж ангилдаг бөгөөд сургуулийн сурагчид хүүхэд насны ангилалд багтана. Дээр үед айлд хоноц ирээд хүүхдэд нь үлгэр ярьж өгч хүүхэд үлгэр дууссаны дараа уухайлж сурдаг заншилтай байсан
Үлгэр уншаад ойлгосноо бусаддаа сайн ярьж өгөх нь ярианы чадварыг сайжруулдаг. Өсвөр насан дээрээ мэнд усыг мэдэх нь хүн төрөлхтний хамгийн чухал ёс бөгөөд төрөлх хэлээ уламжлалт хэлбэрээр нь хадгалах нь орчин цагийн хүүхдүүдийг хамгийн чухал ёс болж байна.  Аливаа зүйлийг цээжилнэ гэдэг оюуны дасгал. Түвд хэлбэрийн сургалт хамгийн үр дүнтэй  учир нь хүүхдийг ойлгоогүй байсан ч сайн цээжлүүлээд цээжилсний дараа утгыг нь тайлбарлах , дүрмийг тайлбарлах, шинжлэх ухааны хэллэгийг тайлбарлах аргыг баримталдаг.

 

4-H Сургалт 64| 2011-05-07

И-мэйл Хэвлэх PDF

4-H Сургалт 64| 2011-05-07

Ажилсаг бяцхан улаан тахиа

Хүүхэлдэйн жүжигчилсэн тоглолт

 

 

 

 

 

4-H Сургалт 60 | 2011-04-09

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага нь сурагчдыг урлагийн ертөнцөд өөрсдийг нь таниулах, урлагт дуртай болгох, авъяасаа хөгжүүлэх, хүүхэлдэйн театрын урлагийг хөгжүүлэх зорилгоор уг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мэргэжлийн ахмад 2 багш СТА найруулагч Сэсээр, СТА ахмад жүжигчин Пэрэнлэй багшийн удирдлага доор зохион байгууллагдах “Бяцхан ажилсаг улаан тахиа” үлгэрийн хүүхэлдэйн театрын тоглолтын бэлтгэл ажил явагдаж байна. Байгууллагын сайн дурын ажилчид болон багш нар хамтран жүжигчилсэн тоглолтын амьтдыг гараар хийн тайзны загвар гаргаж хийсэн.
Энэ үлгэрээр сурагчдад сургамж болох үүднээс “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал, “Ажил хийвэл ам тостоно” зүйр цэцэн үгийн утга агуулгыг сурагчдад ойлгуулах амьдрах арга ухаанд сургах зорилгоор уг үлгэрийг танилцуулахад бэлтгэл ажлыг хийж байгаа.

 

 
Бусад мэдээллүүд...