You are here: Home

11111

Шинэ Мэдээ

"Номын Анд" уралдаан 2012

"Номын Анд" уралдаан 2012.

дэлгэрэнгүй...

Сургалт

Dyned

 Компьютерт суурилсан англи хэлний програм бүхий сургалт

Дэлгэрэнгүй ...

4-H Сургалт 63| 2011-04-30

И-мэйл Хэвлэх PDF

2011 оны 4-р сарын 30
Монголын Үндэсний Түүхийн музей

DSC06607

Бид англи хэлний уншлагын хөтөлбөрийн хүрээнд сурагчдын сонсох, ярих, ойлгох, бие даан суралцах чадварыг эзэмшүүлэх чиг үүрэгтэй. Дэлхийн сонгодог зохиол болох “Цагаан соёот “ номын нийт 10 бүлгийг 1-р сараас эхлэн 3 сарын хугацаатай уншиж танилцсан. Сурагчдын хувьд номын агуулга, зохиолын баатруудын онцлог шинж чанар, орчуулснаа бататгах үүднээс дасгал ажил зэргийг бие даан хийж англи хэлний багштай харилцан ярилцаж номын асуултанд сурагч бүр хариулж ойлгоцыг шалгахад сурагч бүр номын бүлэг бүрийн утга агуулгыг монгол болон англиар сайн хариулж байгаа нь англи хэлний уншлагын хөтөлбөрийн хэрэгжилт амжилттай болж байгаа нь үр дүнгээс харагдлаа. Сурагчдыг англи хэл дээр сонирхолтой тоглоом, үгийн сүлжээ, “PuzzleMania” номын дасгал ажлыг багийн гишүүдийн хамт хийсэн. Нийт сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье!

 

 

4-H Сургалт 62| 2011-04-24

И-мэйл Хэвлэх PDF

Монголын Үндэсний Түүхийн музей

DSC06459

Монгол гэр 3000 жилийн тэртээгээс өнөөг хүртэл нүүдэлчин монгол ард түмний ёс заншил, түүхэн үеийн онцлог, уламжлал зэргийг хадгалж ирсэн онцлогтой билээ. Сурагчдын хувьд монгол гэрийн бүтэцтэй танилцах үйл ажиллагаанд оролцлоо. Монгол гэрийг буулган хурааж дахин шинээр барих ажлыг хийсэн нь тэдний хувьд их сонирхолтой байлаа. Монгол гэрийн бүтэц болох тооно, хана, унь, багана, хаалга, дээвэр туурга, эсгий, цагаан бүрээс, гэр доторх тавилгын онцлог шинж чанарын талаар өөрсдийн гэсэн мэдээлэлтэй болсон. Мөн тэд дадлага ажлын хүрээнд өөрсдөө монгол гэрээ барьж дээр үеийн уламжлалт ёсоор мэндчилсэн.

 

4-H Сургалт 57 | 2011-03-19

И-мэйл Хэвлэх PDF

DSC06017

Зохиомж гарган өөрсдийн сэтгэмжээр зургийг чөлөөтэй зурж илэрхийлэх нь уран зургийн нэг илэрхийлэл билээ. Зургийг сурагчид олон арга болон зохиомжийг дүрслэн гаргасан байлаа. 
Англи хэлний хичээлийн хувьд “Цагаан соёот” номын 6-р бүлгийн утга агуулга, орчуулгатай танилцан дасгал ажлыг багаараа хийсэн. Багаараа хамтран ажиллах , бие даах чадварыг сурагчид сайн эзэмшиж байгаа. Мөн тэд англи номоо уншихаас гадна монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан орчуулгын “Цагаан соёот” номыг уншин багаараа ярилцаж сурагчид уншсан бүлгээ бататгахын тулд бүлэг тус бүр дээр бүтээл хийж байгаа тэдний идэвхи зүтгэл сайн байгааг, аливаа зүйлд хичээнгүйлэн хандаж байгаа нь сайшаалтай байлаа.

 

 

 

4-H Сургалт 58 | 2011-03-26

И-мэйл Хэвлэх PDF

DSC06081

Зохиомж гарган өөрсдийн сэтгэмжээр зургийг чөлөөтэй зурж илэрхийлэх нь уран зургийн нэг илэрхийлэл билээ. Зургийг сурагчид олон арга болон зохиомжийг дүрслэн гаргасан байлаа. 
Англи хэлний хичээлийн хувьд “Цагаан соёот” номын 6-р бүлгийн утга агуулга, орчуулгатай танилцан дасгал ажлыг багаараа хийсэн. Багаараа хамтран ажиллах , бие даах чадварыг сурагчид сайн эзэмшиж байгаа. Мөн тэд англи номоо уншихаас гадна монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан орчуулгын “Цагаан соёот” номыг уншин багаараа ярилцаж сурагчид уншсан бүлгээ бататгахын тулд бүлэг тус бүр дээр бүтээл хийж байгаа тэдний идэвхи зүтгэл сайн байгааг, аливаа зүйлд хичээнгүйлэн хандаж байгаа нь сайшаалтай байлаа.

 

 

4-H Сургалт 53 | 2011-02-19

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага
Сургалт 53
Д.Нацагдоржийн нэрэмжит
Нийтийн төв номын сан
Америкийн соёл, мэдээллийн төвд
2011 оны 2-р сарын 19

Америкийн Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албаны дарга Марисса Маурер бидний урилгаар хүрэлцэн ирж сурагчдад англи хэлний унших хөтөлбөрийн  “Цагаан соёот” номын бүлэг 2-ыг  уншиж, зохиолын утга санаа, агуулгын талаар ярилцлага өрнүүллээ. Сурагчдын хувьд өөрсдийн ойлгосноо багшдаа тайлбарлан дасгал ажлыг багаараа хийсэн. Марисса  Маурер багшийн сэтгэгдэл маш өндөр байлаа америкт өсвөр үеийн 5-7-р ангийн сурагчид дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж танилцдаг Монголын 4-H байгууллагын гишүүн сурагчид англи хэлний унших хөтөлбөрийн хүрээнд дээрх зохиолуудыг уншиж байгаа нь их чухал гэж онцлон хэллээ. Марисса Маурер багш сурагчдын зураг болон хүүхэлдэйн театрын хичээлтэй танилцлаа.  Сурагчдын хувьд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж өөрсдөө багш нараасаа их олон зүйлийг сурж байгаа нь бидний нэг бахархал байлаа. Мөн сурагчид уламжлал болсон монгол дээлээрээ нэг өдөр гоёлоо.

 

 

4-H Сургалт 50 | 2011-01-22

И-мэйл Хэвлэх PDF

Сургалт 50
2011 оны 1 дүгээр сарын 22


Зургийн хичээл: Уран зураг бол хүний маш их хөдөлмөр бүтээлч ажлыг шаарддаг  аливаа зүйлийг олон дахин давтаж байж хүний оюун ухаан болон сэтгэлд хоногшдог. “Натюрморт”  хичээлийг үргэлжүүлэн орж гэрийн даалгаврыг шалган сурагчдад заавар өгсөн. Сурагчдын хувьд интернэтээр гадаадын алдартай зураачийн намтар уран бүтээлтэй танилцан ширээний ярилцлага өрнүүлсэн.  Багш сурагчдад хичээлийг илүү үр дүнтэй болгохын тулд зургийг үзүүлж тайлбарыг өгсөн.
Хүүхэлдэйн театрын хичээл:  Багш нар сурагчдад урлаг болон театрын талаар ширээний уншлага, этюд, үйл хөдлөлөөрөө хэрхэн дүрээ бүтээх хичээлд суралцлаа. Өөртөө итгэлтэй, авьяаслаг, бүтээлч сурагчдыг шалгаруулж авна.

 


Англи хэлний хичээл: Робинзон Крузо номыг 3 сарын хугацаатай уншиж судалсан бөгөөд зохиолчийн намтар болон эхний 3 бүлгийн бататгах асуулт дасгалыг давтан, асуултанд англиар хариулах, асуултыг тоглоомон хэлбэрт оруулан хайчилсан асуултыг багаараа эвлүүлэх ажлыг хийсэн. “Эх орон” телевизийн Номын буланд 4-H байгууллагын багш болон сурагчид англи хэл дээр уншсан номынхоо талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

 


Гэрийн даалгаварт:
Зургийн хичээл дээр алдартай зураачдын намтар уран бүтээлтэй танилцах
Англи хэлний хичээл дээр “Цагаан соёот” номын зохиолчийн намтар болон 1-р бүлгийг уншиж судлах

 

Зургийг хавсаргалаа.

 

DSC05280

 

DSC05282

 

DSC05289

 

DSC05295

 

DSC05298

 

DSC05305

 

DSC05306

 

DSC05310

 

DSC05311

 

4-H Сургалт 56 | 2011-03-12

И-мэйл Хэвлэх PDF

Сургалт 55                                                                                                                    
2011    оны 3-р сарын 12
Монголын Үндэсний Түүхийн Музейн
Хүүхдийн танхимд боллоо

IMG_0018

Дунд ангийн сурагчдад сургамжит “Модон тагш” үлгэрээр хичээлээ эхэллээ. Сургамжит үлгэрийн гол зорилго нь гэр бүлээрээ аз жаргалтай, эв найрамдалтай сайхан амьдралыг бий болгох, ахмад буурлуудаа хүндэтгэх, үр хүүхдийн хүмүүжилд анхаарах зэрэг олон утга санаа, эргэцүүлэлийг үлгэр харуулж байлаа. Дөрвөн багийн хувьд үлгэрээр ханын сонин, жүжигчилсэн тоглолтыг үзүүлж сонирхууллаа.
Англи хэлний хичээл: Цагаан соёот номын бүлэг 5-ыг багаараа ярилцаж дасгал ажлыг хийж гүйцэтгэсэн. Сурагчдын хувьд гэртээ орчуулга болон дасгал ажил, сэдвээ ойлгосон дээрээ үндэслэн бяцхан номыг хийсэн байлаа.

 

4-H Сургалт 47 | Шинэ жил

И-мэйл Хэвлэх PDF

ВИДЕО ҮЗЭХ

ШИНЭ ЖИЛ 4-H байгууллагын 47 дахь удаагийн сургалт

PC250004

 

 
Бусад мэдээллүүд...