You are here: Home

11111

Шинэ Мэдээ

"Номын Анд" уралдаан 2012

"Номын Анд" уралдаан 2012.

дэлгэрэнгүй...

Сургалт

Dyned

 Компьютерт суурилсан англи хэлний програм бүхий сургалт

Дэлгэрэнгүй ...

4-H Сургалт 45 | 2010-12-11

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 12-р сарын 11

DSC04510


Бид авьяаслаг: Хамгийн сайныг бүтээцгээе уриатайгаар хичээл эхэллээ.
Сурагчид тангарагаа монгол, англи дээр уншин 4-H байгууллагын албан ёсны  гишүүний үнэмлэх, энгэрийн зүүлтийг гардан авлаа.


Зургийн хичээл:

Усан будгаар ватм цаасны дөрөвний нэгээр хуваасан цаасан дээр чөлөөт будалт хийн дууссаны дараа ижил хэмжээтэй 1 см хэртэй зүсэж хатуу кардонон хайрцаган дээр зохиомж гарган зүссэн хэсгүүдээ наах хичээл байлаа. Энэ нь сурагчдын хувьд их сонирхолтой байсан. Нямбай ажил хэрэгч хандах нь хүнийг илүү хөдөлмөрч болгодог.

 

4-H Сургалт 46 | 2010-12-18

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 12-р сарын 18
Сургалт 46

DSC04663


Сургалтанд 32 сурагч, зургийн багш Х.Содномцэрэн, хүүхэлдэйн театрын багш МУСТА ахмад найруулагч Т.Пэрэнлэй, МУСТА жүжигчин найруулагч Н.Сэсээр, англи хэлний багш В.Сэргэлэн нар хичээл заалаа.
Зургийн хичээл: Хүүхдүүд өөрсдийн өнгө аяс сэтгэлийн илэрхийллийг олон зураасаар гаргалаа. Усан будгаар ватм цаасан дээр олон өнгөөр зохиомж үүсгэлээ.
Хүүхэлдэйн театрын хичээл: Багш нарын хийсэн хуруун хүүхэлдэйгээр хүүхдүүдийг Жигмэд Тогмид хоёр, Шинэ жилийн дууг тоглууллаа.
Англи хэлний хичээл: Робинзон Крузо номын 8-р бүлгийг cd-гээр сонсгон, харилцан ярилцаж дасгал ажлыг хийсэн. Дараа нь хүүхдүүдийг 4 хэсэгт хуваан баг бүрийг нэг сурагчаар удирдуулан орчуулгыг хамт багаараа хийсэн.

 

4-H Сургалт 54 | 2011-02-26

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага

Сургалт 54
Зургийн хичээл: Дэлхийн алдартай зураачдын уран бүтээлээс багш сурагчдад танилцуулж тайлбарыг өглөө. “Аадар бороо” сэдвээр их хүчтэй аадар бороог төсөөлөн зураг зурууллаа. Сурагчдын хувьд өөрсдийн зохиомжийг олон янзаар дүрслэн цаасан дээр буулгасан байлаа.
Англи хэлний хичээл: Цагаан соёот номын бүлэг 3-ийг сурагчдын хувьд багаараа хамтран унших хичээлээ орлоо. Сурагчдын 4 багт хуваан дасгал ажил хийлгэн багш орчуулгыг шалгаж дүгнэлээ.
Сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх үүднээс дуу болон хөгжөөнт дасгал ажлыг хийлгэлээ. Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллагаас сурагчдын дунд зохион байгуулсан “Номын Анд” уралдааны хүрээнд нэг сарын “Номын баяр ба үлгэрийн баатрууд амилсан нь” сэдвээр заавал унших номын жагсаалтын 13 үлгэрээр тус аянг зохион байгуулж байна. Уг аянд бүх сурагчид хамрагдах боломжтой.
Сургалтанд 5-6 насны сурагчид хамрагдаж байгаа бөгөөд сурагчдын хувьд заавал унших 13 үлгэрээс сонгон багш сурагчдад Долоон бор оготно үлгэрийг уншиж бататгах журмаар ярилцаж мөн хичээлийн төгсгөлд дуу заалаа.
Гэрийн даалгаварт:
1.    Зургийн хичээл: Картон цаас, цаасны хайч, хутга, цавуу, даавууны өөдөс, бичгийн цаас болон өнгийн цаасыг бэлтгэх ирэх. Дээрх зүйлсийг ашиглан сурагчдын хувьд картон цаасан дээр туслах материалуудыг наан зохиомж үүсгэх юм.
2.    Англи хэлний хичээл: Цагаан соёот номын бүлэг 4-ыг давтан ирэх


2011 оны 2-р сарын 26
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан
Америкийн соёл, мэдээллийн төвд


DSC05797

DSC05801

DSC05811

DSC05816

DSC05820

DSC05828

DSC05836

 

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага
Сургалт 54

Зургийн хичээл: Дэлхийн алдартай зураачдын уран бүтээлээс багш сурагчдад танилцуулж тайлбарыг өглөө. “Аадар бороо” сэдвээр их хүчтэй аадар бороог төсөөлөн зураг зурууллаа. Сурагчдын хувьд өөрсдийн зохиомжийг олон янзаар дүрслэн цаасан дээр буулгасан байлаа.

Англи хэлний хичээл: Цагаан соёот номын бүлэг 3-ийг сурагчдын хувьд багаараа хамтран унших хичээлээ орлоо. Сурагчдын 4 багт хуваан дасгал ажил хийлгэн багш орчуулгыг шалгаж дүгнэлээ.

Сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх үүднээс дуу болон хөгжөөнт дасгал ажлыг хийлгэлээ. Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллагаас сурагчдын дунд зохион байгуулсан “Номын Анд” уралдааны хүрээнд нэг сарын “Номын баяр ба үлгэрийн баатрууд амилсан нь” сэдвээр заавал унших номын жагсаалтын 13 үлгэрээр тус аянг зохион байгуулж байна. Уг аянд бүх сурагчид хамрагдах боломжтой.

Сургалтанд 5-6 насны сурагчид хамрагдаж байгаа бөгөөд сурагчдын хувьд заавал унших 13 үлгэрээс сонгон багш сурагчдад Долоон бор оготно үлгэрийг уншиж бататгах журмаар ярилцаж мөн хичээлийн төгсгөлд дуу заалаа.

Гэрийн даалгаварт:

1. Зургийн хичээл: Картон цаас, цаасны хайч, хутга, цавуу, даавууны өөдөс, бичгийн цаас болон өнгийн цаасыг бэлтгэх ирэх. Дээрх зүйлсийг ашиглан сурагчдын хувьд картон цаасан дээр туслах материалуудыг наан зохиомж үүсгэх юм.

2. Англи хэлний хичээл: Цагаан соёот номын бүлэг 4-ыг давтан ирэх

 

4-h Сургалтын хөтөлбөр Сургалт 45

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 12-р сарын 11

DSC04510


Бид авьяаслаг: Хамгийн сайныг бүтээцгээе уриатайгаар хичээл эхэллээ.
Сурагчид тангарагаа монгол, англи дээр уншин 4-H байгууллагын албан ёсны  гишүүний үнэмлэх, энгэрийн зүүлтийг гардан авлаа.


Зургийн хичээл:

Усан будгаар ватм цаасны дөрөвний нэгээр хуваасан цаасан дээр чөлөөт будалт хийн дууссаны дараа ижил хэмжээтэй 1 см хэртэй зүсэж хатуу кардонон хайрцаган дээр зохиомж гарган зүссэн хэсгүүдээ наах хичээл байлаа. Энэ нь сурагчдын хувьд их сонирхолтой байсан. Нямбай ажил хэрэгч хандах нь хүнийг илүү хөдөлмөрч болгодог.

 

Read More
Хүүхэлдэйн театрын хичээл:

 

“Ажилсаг Улаан Тахиа” үлгэрийг хүүхэлдэйн театрын  жүжигт найруулан тавихаар өөртөө итгэлтэй, урлагт дуртай, авьяаслаг 7 сурагчийг сонгон авч бэлтгэл ажлыг эхлүүлж байна.
Англи хэлний хичээл: Робинзон Крузо номын бүлэг 7-г бататган CD-гээр сонсгон, орчуулга, дасгал ажлыг хийн, сурагч бүрээр уншууллаа. Хичээлийн төгсгөлд  сурагчид  шинэ жилийн  JINGLE BELLS дууг  дууллаа.

 

4-H Сургалт 44 | 2010-12-04

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага
Сургалт 44

DSC04459


Өнөөдрийн сургалт 11:00 цагт эхлэж сургалтанд нийт 28 хүүхэд ирсэн ба өнөөдөр бидэн дээр  NEW MEXICO их сургуулийн багш Кандас болон , зургийн багш Х.Содномцэрэн  СТА найруулагч, жүжигчин Н.Сэсээр, СТА ахмад жүжигчин Т.Пэрэнлэй В.Сэргэлэн нар хүүхдүүдэд уран зураг, хүүхэлдэйн театр, англи хэлээр ном унших хичээлийг заасан.

Залхууг ялан дийлэхийн тулд уйгагүй сайн хөдөлмөрлөх нь хамгийн чухал. Өөрийн дотор байгаа залхуу найзаа ялбал бидний амжилт гялалзах болно хэмээн багш сайхан үгээр  хичээлээ эхэллээ. Гурван дөрвөлжин дүрс зурж өөр өнгөөр зохиомж гарган зурлаа. Бага насны сурагчдын хувьд зоригтой санаа зоволгүй чөлөөтэй бүтээлээ туурвидаг бол ахлах ангийн сурагчдын хувьд  биеэ барих, чөлөөтэй биш, зориг муутай байдаг иймээс өөрийн  дотоод сэтгэлийн илэрхийллийг зоригтой зурах хэрэгтэй.  Зургийн багш  дэд профессор Х.Содноцэрэн

Read More
NEW MEXICO  их сургуулийн багш Кандас Кей зочноор ирэн Miss Spider’s Tea Party, Little Red Hen 2 номыг уншин, дараа нь Америк орны талаар сурагчидтай сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Робинзон Крузо зохиолын 6-р бүлгийг ярилцан гэртээ өөрийн сэтгэлд тодхон үлдсэн нэг дүр, бүлгээр нь бүтээлч ажил хийх даалгавар өглөө. Англи хэлний багш Кандас Кей, В.Сэргэлэн
Гэрийн даалгаварт Робинзон Крузогийн  7-р бүлгийг цээжлэн, дасгал ажлыг хийх

 

Сайн дурын ажилтнуудын анхны семинар

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага
Сайн дурын ажилтнуудын анхны семинар


Монгол дахь Энх Тайвны Корпусын шинээр ирсэн сайн дурын ажилтнуудын анхны уулзалт сургалтанд хөдөө орон нутагт томилогдсон Америк сайн дурын ажилтнууд, монгол багш нар мөн 4-H байгууллага оролцсон. Үүнд:  Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллагын 2 ажилтан 2010 оны 12-р сарын 2-нд байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулсан.
Америкийн 4-H-ийн салбарыг монголд нээн үйл ажиллагаа явуулж байгаад ирсэн сайн дурын ажилтнуудын сэтгэл их баяртай байлаа.

DSC04448_1

 

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага

Сайн дурын ажилтнуудын анхны семинарт оролцоо

Монгол дахь Энх Тайвны Корпусын шинээр ирсэн сайн дурын ажилтнуудын анхны уулзалт сургалтанд хөдөө орон нутагт томилогдсон Америк сайн дурын ажилтнууд, монгол багш нар мөн 4 байгууллага оролцсон. Үүнд: Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллагын 2 ажилтан 2010 оны 12-р сарын 2-нд байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулсан.
Америкийн 4-
H-ийн салбарыг монголд нээн үйл ажиллагаа явуулж байгаад ирсэн сайн дурын ажилтнуудын сэтгэл их баяртай байлаа.

 

4-h Сургалтын хөтөлбөр Сургалт 43

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 11-р сарын 27
Сургалт 43


Сургалтанд нийт 24 сурагч, зургийн багш Х.Содномцэрэн, хүүхэлдэйн театрын багш МУСТА ахмад найруулагч Т.Пэрэнлэй, МУСТА жүжигчин найруулагч Н.Сэсээр, англи хэлний багш, мөн төвийн 5 ажилтан хамрагдлаа.

Зургийн хичээл: Сурагчдын гэртээ бэлдэн ирсэн зүссэн хар өнгийн цаас, цаасны цавууг ашиглан цаасан дээр зохиомж гарган наах даалгаврыг өглөө. Тэд олон янзын зохиомжийг дүрслэн үзүүлж багш заавар зөвлөгөө өгч гэрийн даалгаварт илүү олон бүтээлч ажлыг хийж ирэхийг захилаа. Хүн хөдөлмөрлөх тусам амжилтыг бүтээн

Хүүхэлдэйн театрын хичээл: Урлагт хүн өөрийн сэтгэл зүрхээ зориулах бүрд түүнээс хамгийн сайхан мэдрэмжийг авдаг. Урлаг бол гайхамшиг. Сурагчид гэрийн даалгавраа багш нартаа шалгууллаа. Манай сурагчдын хувьд бусдыгаа манлайлах, өөртөө итгэлтэй,  урлагийн авьяастай болох хүүхдүүд бусад сурагчиддаа өөрсдийнхөө ур чадвар авьяасаа сонирхууллаа. Сурагчдын үзүүлсэн тоглолтонд багш нарын сэтгэл сэргэж баярлаж авьяастай идэвхтэй сурагчдын сонгон авч үлгэрийн баатрыг бүтээж хүүхэлдэйн жүжиг тавих саналыг тавилаа. Энэ 2 багш маань хүүхэлдэйн театрын урлагт 30 гаруй жил багшилсан асар их туршлагатай ахмадууд билээ.

Read More

 

 

4-h Сургалтын хөтөлбөр Сургалт 42

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 11-р сарын 20
Сургалт 42


4-H хүүхдийн байгууллагын хөтөлбөр нь хүүхдүүдийн боловсролыг дэмжин, өсвөр үеийнхнийг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлтэй, зөв иргэн болон төлөвшүүлэхийг зорьдог. Энэ удаагийн сургалтаар уран зураг, хүүхэлдэйн театр, англи хэлээр ном унших хичээлийг орлоо. Сургалтанд нийт 23 сурагч, зургийн багш Х.Содномцэрэн, хүүхэлдэйн театрын багш МУСТА ахмад найруулагч Т.Пэрэнлэй, МУСТА жүжигчин найруулагч Н.Сэсээр, англи хэлний багш, мөн төвийн 5 ажилтан хамрагдлаа.

Read More

 

 
Бусад мэдээллүүд...