You are here: Home

11111

Шинэ Мэдээ

"Номын Анд" уралдаан 2012

"Номын Анд" уралдаан 2012.

дэлгэрэнгүй...

Сургалт

Dyned

 Компьютерт суурилсан англи хэлний програм бүхий сургалт

Дэлгэрэнгүй ...

4-h Сургалтын хөтөлбөр Сургалт 40

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага нь 40 дахь удаагийн сургалтаараа  уран зургийн болон англи хэл, хүүхэлдэйн театрын хичээлийг орлоо.

 

Зургийг хөгжимлөг талаас нь  зохиомж болгон зурах нь чухал (багш Х.Содномцэрэн)
Сургалт их сонирхолтой өвөрмөц болж зургийн багш сурагчдын гэрийн даалгаврыг шалган дүгнэж үлгэр жишээ болохуйц 3 сурагчийг магтан урамын үгээр дэмжиж амжилт хүсэж байлаа. Сурагчид зураг зурах авъяасаа хөгжүүлэх сонирхолтой  учраас багш даалгавар бүрийн зорилго утга санааг тайлбарлан өгч байлаа. Зураг зурахдаа хөгжим сонсон зурах нь зохиомжийг илэрхийлж утга санааг тод тусгадаг. Нэг хөдөлмөрийг нөгөө хөдөлмөрөөр соливол амралт болно. Хичээлээ хийж байгаад түр завсарлаад өөрийн сонирхолтой зүйлээ хийгээд хичээлээ дахин хийвэл энэ нь амралт болдог юм. Орон дээр хэвтээд унтаж байгааг амралт гэж хэлэхгүй хэмээн сурагчдад зөвлөмж өглөө. Өдөр бүр даалгавраа хичээнгүйлэн хийх хэрэгтэй, байнга оролдоод байвал амжилтанд хүрнэ. Эрэгтэй сурагчид арай илүү зоригтой  зурдаг. Хүн бүр өөрийн зохиомжоор зураг зураад хүнд өнгө, хөнгөн өнгөөр ялган будаад бусад хэсэгт цагаан ч байж болохоор зурах даалгаврыг өглөө.

Read More

 

4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 39

И-мэйл Хэвлэх PDF

Сургалт  11:00  цагт эхэлсэн нийт 22 сурагч 4-Н төвийн 6 ажилчин  Зураач Х.Содномцэрэн СТА Н.Сэсээр (найруулагч, жүжигчин)  Зочин: СТА Т.Пэрэнлэй (ахмад жүжигчин) гуай хүрэлцэн ирэв. Сургалтанд ирсэн сурагчид бүгд тангарагааа монгол, англи дээр их сайн цээжилж ирсэн байлаа. Сургалтыг Х.Содномцэрэн багш хичээлээ зааж эхлэв.

Өнөөдрийн зочин: СТА Н.Сэсээр (найруулагч, жүжигчин)

Эх орныхоо, өөрсдийн ирээдүйн сайн сайхны төлөө сурч байгаа сурагч та бүхэнд амжилт хүсье. Урлаг бол гайхамшиг Соёл урлаг байж улс орон хөгжинө. Аливаа улсын хамгийн түрүүнд соёл урлаг байдаг. Зураг байхгүйгээр урлаг байхгүй. Ном унших сайхан Ном бол ертөнцийг харах цонх мөн. Ном уншсанаар хүн хүмүүждэг. Одоо энэ цагт интернэт, компьютер их хөгжсөн байгаа ч илүү их ном уншсан хүн маш их мэдлэгтэй, мэдрэмжтэй, алсын хараатай болдог. Зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд бүх зүйлийг сонсож мэдэрч байх хэрэгтэй.

 

Гэрийн даалгавар 10-р сарын 30

И-мэйл Хэвлэх PDF

Charter 4

A New Friend

I did not die that day in 1660 , but I left very different about life after that. I saw that life is a gift. It’s easy to die on an island when you are alone. There’s no medicine. There’s no one to help you.

I learnt new things all the time. The best moth to start my vegetable darden was in February because it rained in March and April . I made plates and cups from wood or coconut shells. It felt like I was the only man on this earth, and i had to learn everything by myself . The Biggest problem was that I wanted to talk to someone. Then something wonderful happened.

 

4-Н-ын Уншлагын клуб 58-р сургууль дээр нээгдлээ.

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 10-р сарын 28 өдөр

4-Н-ын Уншлагын клуб 58-р сургууль дээр нээгдлээ.

4-H байгууллагын Уншлагын клубыг 58-р сургуулийн сурагчид “Номын анд” нэртэйгээр байгууллаа. Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллагаас зохион байгуулсан “Номын Анд” уралдаанд 58-р сургуулийн сурагчид ганцаарчилсан болон багаараа амжилттай оролцсон. Тус сургуулийн дунд ангийн 9-н сурагч “Номын Анд” клубыг байгуулан  энэ зуны хугацаанд “Номын Анд” уралдаанд орсон туршлага  дээрээ суурилан монгол хэл, уран зохиолын багш С.Цэнгэлтэй хамтран сургууль дээрээ хөтөлбөр боловсруулан “Номын Анд” уншлагын уралдааныг 10-р сарын 11-ээс  эхлэн 10-р сарын 24-ийг хүртэл сургуулийн бага, дунд, ахлах ангийн бүх сурагчдын дунд амжилттай зохион байгуулсан.

 

 

4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 38

И-мэйл Хэвлэх PDF

 

4-H байгууллагын 38 дахь удаагийн сургалт
Он, сар, өдөр 2010 оны 10-р сарын 23
Хаана: Монголын Уран Зургийн Галерей
Эхэлсэн: 11:30          Дууссан: 13:50

Өнөөдрийн сургалтанд нийт 21 сурагч хамрагдлаа. Сургалтанд ирсэн сурагчид бүгд тангараа монгол, англи дээр их сайн цээжилж ирсэн байлаа.  Сурагчдад уран зургийн хичээл орж байгаатай холбогдуулан Монголын Уран Зургийн Галерейн зургийг үзүүлэн танилцууллаа. Х.Содномцэрэн багш зураг бүрийг дэлгэрэнгүй тайлбарлаж зураг зурахын ач холбогдол, хүний сэтгэлийг хэрхэн хөглөж байгаа, бидний амьдарч байгаа орчинд яаж нөлөөлөх , сурагчдыг зургийг яаж сэтгэлээсээ зурах тухай хамт тайлбарлаж байлаа. Зургийг сэтгэлээсээ ээждээ бэлэглэхээр зураад ээждээ бодит зүйлийг бэлэглэж байгаа нь ачийг нь хариулж байгаа хэрэг юм.

 

4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 37

И-мэйл Хэвлэх PDF

 

4-H байгууллагын 37 дахь удаагийн сургалт
Он,сар,өдөр: 2010 оны 10-р сарын 16
Хаана: Америкийн соёл, мэдээлийн төв 
Эхэлсэн:  11:00     Дууссан:  14:30

Өнөөдрийн сургалтанд нийт 26 сурагч, төвийн 7 ажилтан, зургийн багш Х.Содномцэрэн нар оролцлоо. Сурагчид  4-H байгууллагын уриагаа уншин хичээлээ эхлүүллээ.

Сурагчид уриаг англи монголоор бусадтайгаа хамт цээжилснээ уншихаар аливаа зүйлийг амархан тогтоох, англиар зөв унших, цээжлэх, утгыг ойлгох, шинэ үгийг цээжлэх, бичих, ярих чадварт сайнаар нөлөөлнө. Мөн сурагчид бие биентэйгээ улам нээлттэй болох өөрийгөө бусдад амархан танилцуулах, багаар ажиллах, хийснээрэ суралцах зэрэг олон чадваруудыг эзэмших болно.

 

4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 35

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 10 сарын 2 нд
4-Н-ийн Сургалт  №35,  нийт 53 сурагч хамрагдлаа.

Сургалт 11 цагт эхлэж  Сургалтыг NEW MEXICO их сургуулийн професор KANDAS багш  It looked like spilt milk номыг хүүхдүүдэд уншин өгч хоорондоо ярилцан их сонирхолтой байлаа. Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн сурагч Норов номыг хүүхдүүдэд уншиж өгөв.Соёл урлагын их сургуулийн дэргэдэх Дүрслэх урлагын  дээд  сургуульд 21 жил багшилсан дэд профессор зураач Х.Содномцэрэн багш хүүхдүүдэд зургийн хичээл заав. Хэлбэр, өнгө, дүрслэл бүх зүйл зурагтай холбоотой. Зураачын уран бүтээл бол өөр асуудал юм. Монголын дүрслэх урлаг аль эртнээс хөгжсөн.

 

“Номын Анд” уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ

И-мэйл Хэвлэх PDF

“Номын Анд” уралдааны шагнал гардуулах ёслолын  арга хэмжээ

4-H хүүхэд залуучуудын байгууллагаас зохиосон “Номын Анд” уралдааны шагнал гардуулах  ёслолын арга хэмжээнд  урилгаар хүндэт зочид хүрэлцэн ирж сурагчид болон удирдагч, номын санчдад шагналыг гардууллаа. Уралдаанд оролцсон сурагчид өөрсдийн тайлан тоглолтыг энэ өдөр хүрэлцэн ирсэн зочид болон аав ээж нартаа тоглож сонирхууллаа.

Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн.
Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт.

Ц.Дамдинсүрэн

 

 
Бусад мэдээллүүд...