You are here: Home

11111

Шинэ Мэдээ

"Номын Анд" уралдаан 2012

"Номын Анд" уралдаан 2012.

дэлгэрэнгүй...

Сургалт

Dyned

 Компьютерт суурилсан англи хэлний програм бүхий сургалт

Дэлгэрэнгүй ...

АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрийн 11 дахь өдөр

И-мэйл Хэвлэх PDF

DSC08119

2011 оны 6-р сарын 28
Улаанбаатар хот, Архангай аймаг, Сэлэнгэ аймгийн хүүхдүүд өөрсдийн гэр бүлийн гишүүдийн хамт амралтын өдрөө аялал хийж өнгөрүүлсэн. Багануур дүүргийн хүүхдүүд зуслангаар аялах аялалыг зохион байгуулсан. Зургийг хавсаргав.

 

2011 оны 6-р сарын 28
Улаанбаатар хот, Архангай аймаг, Сэлэнгэ аймгийн хүүхдүүд өөрсдийн гэр бүлийн гишүүдийн хамт амралтын өдрөө аялал хийж өнгөрүүлсэн. Багануур дүүргийн хүүхдүүд зуслангаар аялах аялалыг зохион байгуулсан. Зургийг хавсаргав.

 

АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрийн 10 дахь өдөр

И-мэйл Хэвлэх PDF

DSC080692011 оны 6-р сарын 27
Улаанбаатар хотын хүүхдүүдийн хувьд спортын өдөрлөг зохион байгуулсан.
Архангай аймгийн хүүхдүүдийн хувьд Цэнхэрийн халуун рашааныг үзэж танилцсан.
Сэлэнгэ аймгийн хүүхдүүдийн хувьд “Бороо Гоулд” алтны уурхайн үйл ажиллагаатай танилцсан.
Багануур аймгийн хүүхдүүдийн хувьд Багануур нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцсан.

2011 оны 6-р сарын 27
Улаанбаатар хотын хүүхдүүдийн хувьд спортын өдөрлөг зохион байгуулсан.
Архангай аймгийн хүүхдүүдийн хувьд Цэнхэрийн халуун рашааныг үзэж танилцсан.
Сэлэнгэ аймгийн хүүхдүүдийн хувьд “Бороо Гоулд” алтны уурхайн үйл ажиллагаатай танилцсан.
Багануур аймгийн хүүхдүүдийн хувьд Багануур нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцсан.

Зургийг хавсаргав.

 

АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрийн 7 дахь өдөр

И-мэйл Хэвлэх PDF

s_1

Монгол болон америк хүүхдүүдэд хэл, соёлын тухай хичээл үргэлжлэн орж байгаа. Америк хүүхдүүдийн хувьд мэндчилэх ёсыг сайн сурж байгаа удахгүй шинэ монгол гэр бүлтэйгээ танилцах бэлтгэлээ тэд хийж байлаа. Дунд сургуулийн сурагчид болохоор манай монгол хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийн түвшин америк хүүхэддээ өөрийгөө ойлгуулах, тэдэнд туслах, монгол орныхоо түүх дурсгалын газрыг танилцуулах боломжтой байгаа нь сайн байлаа.
Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллагын сургалтанд оролцож буй хүүхдүүдийн зүгээс ах эгч нартайгаа танилцаад тэдэнд өөрсдийн тоглосон "Ажилсаг улаан тахиа" хүүхэлдэйн жүжгийг тоглож сонирхууллаа. Тэд багш нартайгаа хамт бүтээсэн хүүхэлдэйнүүдээ танилцуулж мэндчиллээ.
 

АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрийн 8 дахь өдөр

И-мэйл Хэвлэх PDF

2011 оны 6-р сарын 25

IMG_0375

Хүүхдүүдийн маань аялал шинэ гэр бүлээсээ дахин үргэлжлэх боллоо. Улаанбаатар хот, Архангай аймаг, Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэгт хуваагдсан баг өөрсдийн найзтайгаа хамт гэрийн зүг зорилоо.
Улаанбаатар хотод нийт 10 монгол хүүхэд, 10 америк хүүхэд үлдсэн тэднийг эцэг эх нь ирж хүлээн авлаа. Нэг сарын хугацаанд монгол гэр бүлийн гишүүн болох, шинэ аав ээжтэй болж буй америк хүүхдүүдийн гэртээ харих хүсэл тэднийг улам баярлуулж байлаа. Монгол айл зочломтгой найрсаг сайхан зантай тэдний уламжлагдан ирсэн гайхамшигт ёс заншил бий билээ.
Сэлэнгэ аймагт 7 монгол, 7 америк хүүхэд сонгогдсон байгаа. Тэд аялалаа галт тэргээ эхэлж удирдагч 1 монгол багш, 2 америк багшийн хамт, нэг монгол ээжийн хамт өөрсдийн гэрээ зорилоо. Галт тэргээр аялах хүүхдүүдийн хувьд хөгжилтэй байхдаа.

 

4H хөтөлбөрийн 5дахь өдөр буюу 2011 оны 6-р сарын 22.

И-мэйл Хэвлэх PDF

IMG_0437

Монгол орны түүх соёлтой танилцах өдрүүдийн хүрээнд энэ өдөр Гандан тэгчинлэн хийдтэй танилцлаа. Монгол оронд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн Будда шашин, гандангийн түүх, Жанрайсаг бурхан, ном дага баясах зэргийг үзсэн. Америк хүүхдүүдийн хувьд их сонин, тэдний сонирхлыг ихэд татаж, бас гайхамшигтай байгаа нь харагдаж байлаа. Монгол хүүхдүүдийн сэтгэл нь цагаан сайхан байдаг шиг мөн гадаад гэсэн нэртэй боловч тэд мөн л монгол хүүхдүүдтэй адил сэтгэл нь догдолж байлаа. Тэд монгол орны бурхан шашны талаар өөрсдийн биеэр үзэж түүхтэй танилцаж авлаа.п
Монголын Үндэсний Түүхийн Музейг хөтөлбөрт хамрагдсан нийт сурагчид үзэж хүний үүсэл хөгжил, монгол орны түүхэн дурсгалт олдворууд, монгол үндэсний хувцасны онцлог, үүсэл хөгжил, монгол орны хөгжлийн цаг тооны баримт, манлай удирдагч нарын танхимуудаар зочилж танилцлаа. Америк хүүхдүүдийн хувьд бүх зүйл шинэлэг өдөр бүхэн гайхамшигт олон зүйлүүд тэднийг хүлээж байгаа нь тэднийг улам хөгжилтэй, амралтаа монгол оронд өнгөрөөсөн нь хэзээ ч мартагдахааргүй дурсамжаар дүүрэн байх нь таатай байлаа.

 

 

4H хөтөлбөрийн 4дахь өдөр буюу 2011 оны 6-р сарын 21.

И-мэйл Хэвлэх PDF

 

q_1

American Youth Leadership Program with Mongolia солилцооны хөтөлбөрийн хүрээнд монгол улсын 29 сурагч, Америк улсын хөтөлбөрт сонгогдсон 29 сурагч тухайн улс орны түүх соёл, зан заншил, хэл соёлын талаарх сургалтууд өдөр бүр 2 орны багш нар удирдан явуулж байгаа.
Монгол орны хүүхдүүдийн хувьд англи хэлний хичээлийг америк орноос багшаар сонгогдон ирсэн багш нар заасан, америк орны хүүхдүүд монгол хэлээр хэрхэн мэндчилэх тухай хичээлийг Энхтайвны корпусын сайн дурын ажилтан багш нар мөн Монголын 4-H төвийн багш нартай хамтран заасан. Монгол болон Америк орны соёлын онцлог, зан заншилтай танилцсан.
Байгаль орчны мэргэжилтэн Дашдаваа гуай урилгаар хүрэлцэн ирж Монгол орын байгаль орчин, ой модны нөөц баялаг, байгаль орчноо хэрхэн хайрлах, түүнийг яаж нөхөн сэргээх талаар сурагчдад ярилцлага хийсэн.
Монгол бичгийн соёл судлаач Батбаяр багш урилгаар хүрэлцэн ирж сурагчдад монгол бичгийн түүх, бичгийн соёл, хэрхэн бичиж дуудаж унших, мөн монгол хүний заавал мэдэж байх хамгийн гол соёлын нэг хэмээн яриагаа өндөрлөлөө. Гадаад оронд очоод монгол бичгээр нэрээ бичиж байгаа нь бидний бахархал иймээс аливаа зүйлийг хичээнгүйлэн сурах нь та бидний үр ач нарт хэрэгтэй бид түүх соёлоос хадгалах нь бидний эрхэм зорилго болно.

 

 

4H хөтөлбөрийн 6 дахь өдөр буюу 2011оны 6-р сарын 23.

И-мэйл Хэвлэх PDF

a1_1

Энэ өдөр хөтөлбөр ёсоор Language training буюу хэлний дасгалаар хичээлээ эхэллээ.
Монгол хүүхдүүдийн хувьд Англи хэлийг гадарлах тул багаар ажиллах дасгал, сэтгэхүй хөгжүүлэх дасгалыг ихэвчлэн хийж байлаа. Манай хөтөлбөрийн зорилго нь залуу манлайлагчдийг төрүүлэх, тэднийг нэгтгэх зорилготой учраас хичээлийг ийм хэлбэрээр явуулж байгаа юм. Бид хүүхдүүддээ баг хамт олноор ажиллах чадварыг ойлгуулах, хэрхэн хамтарч бүтээхийг заах зорилготой иймээс өдөр бүр хоорондоо ярилцах, санал бодлоо хуваалцах дасгал хийлгэж байлаа.
Харин Америк хүүхдүүдийн хувьд тэдэнд хэрэглээний Монгол хэлний үгсийг зааж өглөө. Америк хүүхдүүд ч хурдан сурцгааж байсан юм. Мөн мэндлэх, талархах ёс гэх мэт асуулт хариултуудыг зааж өглөө. Жишээ нь: “Таны нэр хэн бэ?”, “Баярлалаа, баяртай”, “Та хэдэн настай вэ?” гэх мэтчилэн хэрэглээний үгсийг зааж сургав. Тэд нар ч хурдан сурцгаасан.

Энэ өдөр хөтөлбөр ёсоор Language training буюу хэлний дасгалаар хичээлээ эхэллээ.

 

АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөр 3 дахь өдөр АНУ ын элчин сайдын гэрт зочиллоо

И-мэйл Хэвлэх PDF

2011 оны 6-р сарын 20

1_1

Бид Америкийн Элчин Сайдын гэрт зочиллоо.
Солилцооны хөтөлбөрт оролцож буй хүүхдүүд монгол, англи хэл сурах хичээлийг групп болон хуваагдаад цагаан толгой болон мэндчилэх, өдөр тутмын ярианы хичээлийг тухайн хариуцаж байгаа монгол, америк багш нар удирдан хуваарийн дагуу орсон.
Тэд өнөөдөр Америкийн Элчин Сайдын гэрт зочлох хүндтэй урилгыг хүлээн авсан нь тэдний хувьд маш их азтай ховор тохиолдол байлаа.
Сурагчдад Kiley Larson багш Энхтайвны корпусын сайн дурын ажилтанд болох сэдвийн хүрээнд илтгэл тавьж тэдний дунд нээлттэй байдлаар ярилцлага хийсэн.
Монголын түүхийг 30 шахам жил судалсан зохиолч, Профессор Жак Вийдэрфорд гуай гэргийн хамт урилгаар хүрэлцэн ирж 2 орны солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд баяр хүргэж өөрийн зохиосон Чингис хаан номын талаар сурагчдад илтгэл тавилаа.  Тэрээр “Чингис хаан” ном нь Amazon.com-ийн номын санал асуулгад түрүүлж шилдэг цомын эзэн болсон.

 

 
Бусад мэдээллүүд...