You are here: Home

11111

Шинэ Мэдээ

"Номын Анд" уралдаан 2012

"Номын Анд" уралдаан 2012.

дэлгэрэнгүй...

Сургалт

Dyned

 Компьютерт суурилсан англи хэлний програм бүхий сургалт

Дэлгэрэнгүй ...

АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөр

И-мэйл Хэвлэх PDF

DSC07392

Чингис Хаанаар овоглосон Монгол оронд  тавтай морил

Гайхалтай адал явдлаар дүүрэн нэг сарыг монгол оронд өнгөрүүлэхээр сурагч солилцооны хөтөлбөрийг Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага болон  АНУ-ын Воёменгийн их сургууль хамтран “БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХӨН СЭРГЭЭЛТ” сэдвийн доор солилцооны хөтөлбөрийг 2011 оны 06-р сарын 17 –ноос 7-р сарын 14-ныг хүртэл зохион байгуулахаар болсон. Монгол улсыг төлөөлж 15-17 насны 30 хүүхэд, АНУ-г төлөөлж 15-17 насны 30 хүүхэд, 7 том хүн оролцохоор болоод байгаа ба хөтөлбөрийн үйл ажиллагаа нь Монгол орны байгаль, цаг уурт нөлөөлж буй хүчин зүйлсийг судлахад чиглэнэ.
2011 оны 6-р сарын 17-ны орой 23:10 минутанд хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг Чингис Хаан нисэх онгоцны буудлаас Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллагын ажилтнууд, Kim Reaman нар угтан авлаа.

 

 

4-Н солилцооны хөтөлбөр 2011

И-мэйл Хэвлэх PDF

 

6 сарын 17-ноос 18 шилжих шөнө 23 цаг 10 минутад Чингис хаан нисэх буудалд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоц газардав. Монголын 4-Н-ийн ажилтнууд маань хүлээн авах ажилдаа бэлтгэж минут бүрийг тоолон хүлээж байлаа. 20 орчим минутын дараа манай хөтөлбөрийн Америк талын хөтөч Воррен хүлээлгийн танхимд орж ирэв. 37 хүн ирэх байснаас 7 хөтөчийн хамт 15-17 насны 29 хүүхэд нийтдээ 36 хүн ирсэн байлаа. Харамсалтай нь нэг сурагч онгоцноосоо хоцорч ирж чадсангүй.

Сурагчид хүлээлгийн танхимд цуглах хооронд Olloo.mn-ий сурвалжлагч ирж ярилцлага авлаа. Монголд ирээд хамгийн түрүүнд харахыг хүсэж байгаа зүйл болон Монголыг хэрхэн төсөөлдөг талаар ярилцлага хийв. Мөн Америк хөтөч зохион байгуулагчид маань сэтгэгдлээсээ хуваалцаж Монголын 4-Н байгууллагын ажилтан ярилцлага өглөө.

 

4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 36

И-мэйл Хэвлэх PDF

Сургалт  11:00  цагт эхэлсэн нийт 32 сурагч 4-Н төвийн 6 ажилчин Зураач Х.Содномцэрэн гуай хүрэлцэн ирэв


Сурагчид 4-Н –ийн тангарагаа бичин тэмдэглэж авч , тангарагаа уншлаа . Шинээр ирсэн хүүхдүүдэд гэрт цээжилж ирэх болон дахин хуулан бичих даалгавар өглөө.
Зургийн хичээлийг Х.Содномцэрэн багш орлоо. Багш өмнөх сургалтанд өгсөн хүүхдүүдийн гэрийн даалгаварыг шалгаж үзэв.
Геометрийн дүрс биш хүнд хөнгөн зураасаа зурах нь чухал. Гэрийн даалгавараа сайн хийж  ирж байхыг сурагчдад үүрэг болгов. Зөв ба буруу байсан ч өөрийнхөө мэдрэмжээр зурах
Сурагчдаар зураг зурах дасгал ажлыг хийлгэв . Багш сурагчидад хэлэхдээ
1.    Ухаан бодлоо төвлөрүүлж зурах
2.    Анхаарлаа төвлөрүүлэх нь чухал
3.    Цэгцтэй байх зүйлд суралцах нь бидний 1-рт баримтлах зарчмын нэг . Зохиомжийн багц нь зөв зурж сурах нь амьдралд хэрэгтэй.
4.    Зураас бол дууны өнгө аястай ижил. Хүнд хүчтэй рок дуутай адил зураасаа янз бүрийн байдлаар зурж дүрсэлж болно
5.    Хөгжим ойлгоно гэдэг нь урлагийг ойлгож байгаа  илэрхийлэл юм.
6.    Мэргэжлийн урлагт  суралцах нь хамгийн чухал
7.    Зураасаар  юуг ч илэрхийлж зурж зохиомжийн биш болгож чаддаг.
8.    Зургийг зурахдаа зохиомжоо олох нь чухал ээж аавдаа юмуу ах эгчдээ бэлэглэн гэж сэтгэлээсээ зурах нь зохиомжийг бий болгож байгаа илэрхийлэл юм.

 

4-H Сургалт 49 | 2011-01-15

И-мэйл Хэвлэх PDF

 

2011-01-15_10

Зургийн хичээл: “Натюрморт”  биет зүйлсийг өнгө ялган зураглалаар илэрхийллээ. Зураглалыг зурахад анхаарах зүйлийг  багш тайлбарлаж өгсөн.
Зургийг анхааралтай ажиглах
Зурахад хэрэглэгдэх хичээлийнхээ хэрэгслийг бэлтгэх
Зохиомжоо хэрхэн зурахаа цаасан дээрээ төлөвлөх
Хар зургийг гаргах
Хар зургаа засварлаад өнгөөр ялган будах
Сурагчдын хувьд өөрсдийн зохиомжоор зургийг илэрхийлэн гаргасан.  Италийн 20 зууны суут уран зураач Пабло Пикассогийн намтар уран бүтээл болон  натюрморт, зурсан  зурагнуудыг сурагчдад  үзүүлэн танилцууллаа.
Англи хэлний хичээл: Робинзон Крузо номын 10-р бүлгийг сонсон 3 багт хуваагдан дасгал ажил даалгаврыг хамтарч хийсэн. Багийн ахлагч сурагчид багийн гишүүдийг өгүүлбэр бүрийг уншуулах, өгүүлбэрийн утга санааг ойлгоход нь тусалсан.

 

 

4-H Сургалт 52 | 2011-02-12

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар
хотын нийтийн төв номын сан
Америкийн соёл, мэдээллийн төвд


Зургийн хичээл: “Хөдөө талын нутаг”  сэдвээр сурагчдад зохиомж гарган зурах даалгаврыг өглөө. Сурагчдын хувьд өөрсдийн бүтээлээ зохиомжлон хөдөө нутгийн олон янзаар дүрсэлсэн байлаа.

Бид Монголын Үндэсний Түүхийн Музейгээр зочилсон. Танхим тус бүрийн онцлог үзмэрүүдтэй танилцаж эртний түүх, дундад зууны түүх, монголын уламжлалт соёл, 20-р зууны монгол зэрэг танхимуудаас олон сонирхолтой мэдээллийг авч бидний нэг өдрийн монгол оронтой танилцах аялал их сайхан байлаа.

Гэрийн даалгавар:
1.    Зургийн хичээл: Классизм зураг
2.    Хүүхэлдэйн театрын хичээл: Ажилсаг улаан тахиа үлгэрийн үгийг багийн гишүүд цээжлэн ирэх
3.    Англи хэлний хичээл: Цагаан соёот номын 2-р бүлгийг орчуулан  дасгал ажлыг хийж гүйцэтгэнэ. Америкийн Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албаны дарга Марисса Маурер хүрэлцэн ирж англи хэл дээр унших хичээлийг удирдан орох тул сурагчид та бүхэн хичээлдээ сайн бэлтгэн ирээрэй. Амжилт хүсье!

 

 

4-H Сургалт 72 | 2011-07-08

И-мэйл Хэвлэх PDF

Өглөө 11 цагаас хүүхдүүд цуглаад усан доогуур 20 мянган бээр аялсан нь номны 7-р бүлгийг орчуулсан ба дараа нь "Tangled" хүүхэлдэйн кино үзсэн. Киног англи хэл дээр үзсэн бөгөөд хүүхдүүд сайн ойлгож хамтдаа орчуулж байлаа. Энх тайваны корпусын ажилтан Улаанбаатар хотын агаарын бохирдолын талаар хичээл заасан. Улаанбаатар хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрэн эрүүл мэндэд аюул учруулж байгаа талаар болон хөдөө орон нутгаас шилжин суурьшигчдийн тоо нэмэгдэж хотын төвлөрлийг ихэсгэж, гэр хороололын болон дулааны цахилгаан станцын гаргаж буй утааны бүтэц ба тэр нь хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа болон хотын тоосжилтын талаар ярьсан.

 

4-H Сургалт 73 | 2011-07-22

И-мэйл Хэвлэх PDF

2011оны 07-р сарын 22 нд Монголын 4-Н хүүхдийн байгууллагын сургалт 73

IMG_0251

Энэ өдрийн сургалт 11 цагт эхэллээ. 5 хүүхэд сургалтанд хамрагдав. Өнөөдрийн сургалтыг Ариунзаяа багш удирдан орж хүүхдүүдэд англи хэлний хичээл орж мөн англи хэлээр сонирхолтой тоглоомуудыг тоглов.

 

 

 

4-H Сургалт 74 | 2011-07-29

И-мэйл Хэвлэх PDF

IMG_0274


Сургалт 11 цагтаа эхлэж өнөөдрийн сургалтанд 7 хүүхэд ирсэн ба бид Усан доогуур 20000 бээр аялсан нь номоо үргэлжлүүлэн 8-р бүлгийг эхлээд сурагчид 2-3 удаа уншиж дараа нь сонссон юм. Хүүхэд бүр нэг нэг өгүүлбэрээр нь уншиж хамтдаа орчуулаж энэ бүлэгт юу юу гарж ямар сонирхолтой зүйлс адал явдал өрнөж байгааг ярилцсан. Ингээд хүүхдүүд орчуулах ажилдаа орж мэдэхгүй шинэ үг болон бусад мэдэхгүй зүйлсээ багшаасаа асууж байлаа.

 
Бусад мэдээллүүд...