You are here: Home Сургалт 4-H Сургалт 60 | 2011-04-09

4-H Сургалт 60 | 2011-04-09

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага нь сурагчдыг урлагийн ертөнцөд өөрсдийг нь таниулах, урлагт дуртай болгох, авъяасаа хөгжүүлэх, хүүхэлдэйн театрын урлагийг хөгжүүлэх зорилгоор уг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мэргэжлийн ахмад 2 багш СТА найруулагч Сэсээр, СТА ахмад жүжигчин Пэрэнлэй багшийн удирдлага доор зохион байгууллагдах “Бяцхан ажилсаг улаан тахиа” үлгэрийн хүүхэлдэйн театрын тоглолтын бэлтгэл ажил явагдаж байна. Байгууллагын сайн дурын ажилчид болон багш нар хамтран жүжигчилсэн тоглолтын амьтдыг гараар хийн тайзны загвар гаргаж хийсэн.
Энэ үлгэрээр сурагчдад сургамж болох үүднээс “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал, “Ажил хийвэл ам тостоно” зүйр цэцэн үгийн утга агуулгыг сурагчдад ойлгуулах амьдрах арга ухаанд сургах зорилгоор уг үлгэрийг танилцуулахад бэлтгэл ажлыг хийж байгаа.

Зургийн хичээл дээр “Бидний гэр бүл” сэдэвт зургийг сурагчид өөрсдийн гэр бүлийн гишүүдийнхээ зургийг зурсан.
Англи хэлний хичээлийн “Цагаан соёот” номын 10-р бүлгийн бататгал сурагчид өөрсдөө гэртээ орчуулгыг хийн ирж багштай ярилцаж дасгал ажлыг бие даан хийж багаараа ярилцсан.