You are here: Home

7 сарын 2-ны өдөр буюу Улаанбаатар дахь хүүхдүүдийн аялал

И-мэйл Хэвлэх PDF

Наран ургах өглөөний 6 цагт эртлэн боссон хүүхдүүд Палас зочид буудал дээр цугласан байлаа. Учир нь Улаанбаатарт байгаа хүүхдүүд маань Эрдэнэтийн ГОК-ийн үйлдвэрийг үзэхээр явах байсан юм. 6 цагт хөдлөх гэж төлөвлөсөн боловч бидний унаа ирэлгүй саатаж 7 цагт хөдөллөө. Ингээд жижиг оврын 2 автобустайгаар аян замдаа гарлаа.
Ихэвчлэн хүүхдүүд явж байсан учир хол замын аялал тэдэнд уйтгартай бас хэцүү санагдаж байсан байх. Бид явсаар 16 цагийн үед Эрдэнэтэд очсон юм.

ГОК-н үйлдвэр
Уурхай

Ингээд Эрдэнэтээс гарч Булган аймгийн Сайхан сумын нутагт очлоо. Уран тогоо хэмээх алдартай сөнөсөн галт уулаас холгүй орших нэгэн амралтын газар очиход Улаанбаатар хотын жижиг зочид буудлаас дутуугүй үйлчилгээтэй амралтын газар гэж бодогдож байлаа. Эзгүй хээр талд гэхэд халуун устай гэж бодоход 3 одтой зочид буудал шиг байх юм. Хүүхдүүд их л ядарсан бололтой оройн хоолоо идчихээд унтах нь унтаад, хэвтэх нь хэвтээд өгөв.
Наран мандахаас жаргах хүртэл машинд явсан тул үүнийг л замын ядаргаа гэх байх. Харин маргааш нь өглөөний цайгаа уучихаад мөн л адил 6 өнгөрөөд хөдөлцгөөлөө. Нөхөн сэргээлтийн талаар сайтар судлахын тулд Сайхан сумын нүүрсний уурхайн хажууд хийгдсэн нөхөн сэргээлтийн талбайг сонирхсон юм. 2 жилийн өмнө хийж эхэлсэн уг сэргээлт нь маш сайхан болсон байлаа. Яг л байгалийнхаараа юм шиг.  
Нөхөн сэргээлтийг үзэхээр явж буй нь.

Хөрсний худгаас ус гаргаж буй нь.

Мал услах зориулалттай ус дамжуулах хоолой.
Хүүхдүүдийн гаргасан усыг мал ууж байгаа нь

Ингээд бидний гол зорилго биелэж Улаанбаатрын зүг жолоогоо эргүүлэв. Ирэх замд халуун, хуурай байсан бол одоо бороотой сэрүүхэн болоод сайхан байлаа.

Бид Улаанбаатарт ирэхдээ зүгээр ч ирсэнгүй хур бороо дагуулж ирсэн юм. Булганы Сайхан сумд байхад бороо орж байсан бөгөөд хотод орж ирэхэд ч бас бороо орж байлаа. 7 сарын 4-ны шөнийн 00:30 минутад Палас зочид буудлын урдаас гэр гэр лүүгээ явцгаав.