You are here: Home

2011 оны 7-р сарын 7-ны өдөр

И-мэйл Хэвлэх PDF

12 хоногийн туршид гэр гэртээ амарч, ёс заншилаасаа зааж байсан хүүхдүүд маань цугларах цаг болжээ. Өглөөний 8 цагт Палас зочид буудалдаа цуглах байсан хүүхдүүдээс Сэлэнгийн хүүхдүүд түрүүлж ирлээ. Галт тэрэгнээс 6:30д буусан Палас зочид буудалдаа 7 цагт хүрч бусдыгаа хүлээж суув. Галт тэргэнд удаан суусан хүүхдүүд биеийнхээ чилээ, замын ядаргаагаа тайлан амарч байх зуур Улаанбаатар, Багануур, Архангайн хүүхдүүд ирцгээлээ.

Ингээд бүх хүүхдүүд цугларлаа. Бидний явах 2 автобус ч ирчихсэн байв. Бид Улаанбатар хотоос 50 км-ийн цаана орших Тэрэлжийн Горхи хэмээх газрын Хотула гэдэг амралтын газарт очлоо. Хад чулуу ихтэй Тэрэлжийн байгаль Америкчуудад таалагдсан бололтой.
Биднийг дөнгөж ачаагаа авж байхад зарим нь тоглоод эхэлчихсэн байсан нь бие биенийгээ багагүй санасан нь илт байлаа. Харсан үзсэнээ бусдадаа гайхуулах тэднийг харахад хөгжилтэй л байлаа. Өдрийн хоолоо идсэний дараагаар"Мэлхий хад"-руу явлаа. Энэ өдөр салхитай байсан ч өндөр хадан дээр гарч байгалийн сайхныг мэдэрсэн хүүхдүүд олон байв.


Зарим хэд нь морь, тэмээ унаж зургаа татуулж нэг хүүхэд бүүр үнсэж хүртэл үзлээ. Энэхүү аяллаар Америк хүүхдүүдэд сайхан сэтгэгдэл төрүүлэх зорилготой байсан тул Монголын ёс заншлыг танин мэдүүлэх нь чухал байв.






Түүнчлэн энэ өдөр Монгол хүүхдүүдэд зориулсан бас нэгэн зүйл бол 7-р сарын 5-нд нээлтээ хийсэн "Монгол Ардын Аман Зохиолын Тайлбарт Дээж Бичиг" хэмээх номыг танилцуулсан юм. Уг номыг Монгол хүүхдүүдийн ихэнх нь авсан байсан бөгөөд зарим хүүхдүүд нь тэр даруйдаа уншиж байлаа.




Энэ өдрийн бас нэгэн сонирхолтой зүйл бол FIREWORK буюу салют буудуулах ёслол боллоо.
Уг ёслолыг Killian Thomas 2 зохион байгуулсан юм. Салютыг 7-ны өдрийн 23:00 минутад буудуулж эхэлсэн бөгөөд хүүхэд болгоны сэтгэлийг хөдөлгөсөн сайхан ёслол боллоо.