You are here: Home Сургалт 2012.02.18ны 4-H сургалт

2012.02.18ны 4-H сургалт

И-мэйл Хэвлэх PDF

 

Бүх нийтийн ажлын өдөр байсан тул ихэнх сурагчид хичээлтэйн улмаас ирсэнгүй. 24-р сургуулийн 3б ангийн сурагч 4-н гишүүн Бадамхатан, Оюундалай, Сарнай нар ирсэн. 3 гишүүд СD-р Алис гайхамшигийн оронд, Танглэд, Август Раш гэсэн кинонуудыг үзсэн. Энэ хооронд 4-Н Дэд захирал Ц. Батмөнх, сайн дурын ажилтан Ариунзаяа нар Монголын тархины саагийн нийгэмлэгийн ажилтан Энхбаттай уулзалт хийсэн. 4-Нийн хөтөлбөрт тархины саажилттай хүүхдүүдийг хамруулах хүсэлт тавьсан. Тархины саажилт бол өвчин биш согог юм.  Тархины саажилттай болох 400 гаруй  шалтгаан байдаг байна. Энэхүү согогийн гол онцлог нь хөдөлгөөний хувьд хүндрэлтэй байх боловч оюун ухааны хувьд эрүүл байдаг байна. Эдгээр хүүхдүүдийн боловсролд анхаарч туслахыг хүссэн. Монголын хүүхэд залуучуудын 4-Н төрийн бус байгууллага нь хүүхдүүдийн хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү саналыг дэмжин, эдгээр хүүхдүүдэд тусгайлан цаг гарган, хөтөлбөр боловсруулж 5 өдөр бүрийн 10-12 цагийн хооронд Улаанбаатар хотын Д. Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын санд байрлах Америкийн соёл  мэдээллийн төвд сургалт явуулахаар болов.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай...

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 3-р сарын 09, Баасан гариг, 15:43 )