You are here: Home Сургалт 4-Н сургалт || 2012-04-28

4-Н сургалт || 2012-04-28

И-мэйл Хэвлэх PDF

Normal 0 false false false EN-US KO X-NONE /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin-top:0in; mso-para-margin-right:0in; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0in; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi; mso-fareast-language:KO;}

Нар ээсэн хаврын дулаахан өглөө бидний хичээл 11 цаг 10 минутад эхэлсэн ба Glaiza болон Philip багш нар ирсэн юм. Өнөөдрийн хичээлтэй маань давхцан нэгэн баярт үйл явдал болсон нь сурагч Баасанжаргалын төрсөн өдөр тохиосон болно. Баасанжаргалдаа зориулж бүгдээрээ Англи, Монгол, Филлипин, Франц, Хятад хэл дээр төрсөн өдрийн баярын дуу дуулж баяр хүргэлээ. Ингээд өмнөх хичээл дээр үзсэн Alice in Wonderland номын 6-р бүлгийг сэргээн ярилцаад дараагийн 7-р бүлэг буюу номынхоо сүүлчийн бүлгийг Glaiza багш бидэнд уншиж өгсөн. Номоо дуусгасны дараа Баасанжаргалын төрсөн өдрийг тохиолдуулан 5 найз нь цуг кино үзэхээр төлөвлөсөн байсан тул хичээлээс чөлөө аван явцгаасан юм. Үлдсэн сурагчид болон багш нар хамтдаа Alice in Wonderland номтой холбоотой сонирхолтой тоглоом мөн "I like people who ...  " зэрэг хөгжөөнт тоглоом тоглож өнөөдрийн хичээлийг өндөрлөлөө. Дараагийн хичээлээр маш сонирхолтой зүйл бэлдсэн байгаа тул сурагчид та бүхэн энэ зугаатай хичээлээс битгий хоцроорой !!!


Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 4-р сарын 29, Ням гариг, 17:41 )