You are here: Home Сургалт 2012.04.20 Монголын хүүхэд залуучуудын 4-Н ТББ, Тархины саажилттай хүмүүсийн эрхийг хамгаалах ТББ-тэй хамтарч ажиллаж эхэллээ.

2012.04.20 Монголын хүүхэд залуучуудын 4-Н ТББ, Тархины саажилттай хүмүүсийн эрхийг хамгаалах ТББ-тэй хамтарч ажиллаж эхэллээ.

И-мэйл Хэвлэх PDF

 

Монголын хүүхэд залуучуудын 4-Н ТББ,  Тархины саажилттай хүмүүсийн эрхийг хамгаалах ТББ-тэй хамтарч ажиллаж эхэллээ.  Тархины саа ТББ-н ажилтан Энхбаттай 3 сард уулзаж тархины саажилттай хүүхдүүдийн хөгжилд зориулсан сургалт ярилцлага зохион байгуулж, тэднийг нийгмийн харилцаанд идэвхитэй оролцуулан, нийгэмд тэднийг таниулж, тэдний дуу хоолойг хүргэх зорилгоор монголын хүүхэд залуучуудын  4-Н ТББ 7 хоног бүрийн уулзалт, сургалтыг зохион байгуулахаар болсон билээ.    Энэхүү ажил маань биелэлээ  олж 2012.04.20-оос  албан ёсоор зохион байгуулагдаж эхэллээ.

Уг уулзалт 2012.04.20ны өглөө 10 цагаас Америкийн соёл мэдээллийн төв дээр эхэлсэн. Уулзалтад 8 хүн ирэж оролцсон ба 4-Н-ийн сайн дурын ажилтан хэлэлцүүлэг хийж мөн Худалч хуурамч зан түүнийг засах арга сэдэвт илтгэл тавьсан.  Дараа нь Ц. Мөнхтулга  Монголын эртний түүх сэдэвт илтгэл тавьж, илтгэлийн дараа 3 асуулт асуун хариулсан хүнд өөрийн зохиосон 3 дахь яруу найргийн ном болох “Нууцлаг хүмүүний золиос”  номыг бэлэглэсэн.  Уулзалт амжилттай, үр дүнтэй болж өнгөрсөн ба дараагийн уулзалтанд Гүнжээ илтгэл тавихаар боллоо.