You are here: Home

DynEd англи хэлний програм дээр хэрхэн ажиллах вэ?

И-мэйл Хэвлэх PDF

Англи хэлний түвшингээ сайжруулахаар DynEd програм дээр ажиллан суугаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Таны англи хэл сайн байх албагүй. Та Монгол хүн учраас яг гадаад хүн шиг ярьж чадах албагүй. Гэхдээ та хээгүй Монгол гэдэг шиг бүдүүлэг, дургүй зүйлсээ хийлгүй хаях ёсгүй.

Энэхүү бяцхан заавар нь албан ёсны заавар биш бөгөөд хичээллэж үзсэн туршлагаас хуваалцаж буй хэрэг юм.

 

Анхаарах зүйлс:

- Англи хэл сурах хүсэл Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

- Уг програм дээр хичээллэх орчин

- Мөн  англи хэлийг эзэмшсэн, англиар ярьдаг хүн. /Учир нь англи хэлийг ярьж байж л сурна/

 

 


Юуны өмнө та placement test хэмээх түвшин тогтоох шалгалтыг өгсөн байгаа. Уг шалгалтаар таны хичээллэвэл зохих жагсаалт гарч ирдэг.

DynEd програм дээр хичээллэж буй түвшиндээ хурдан ахиц гаргах, study score буюу явцын оноогоо сайн байлгая гэвэл өөрт нээлттэй түвшингээс эхэлж хичээллэ.

Мөн хэрхэн зөв суралцах вэ гэдгийг мэдэхийг хүсвэл доорх линкээр зочилно уу.


https://docs.google.com/document/d/1iKrrMgC74WM-6uScVRlS-cS2hG70NNmjB-ZeOMv542E/edit



Study score- ийн тухайд:

Dyned програм дээр байрлах study score буюу үр дүнтэй хичээллэж буй оноо.

-12-оос +12 хүртэл дүгнэгддэг энэхүү оноо нь таны магадгүй өрсөлдөөнд хүргэж болно.

Энэ оноогоор таныг Repeat, Mic, Head товчлууруудыг хэр үр дүнтэй ашиглаж байгааг харуулж болно. 60 минутын хугацаанд 70удаа Repeat товчлуур, мөн дор хаяж 15 удаа Mic, Head товчлуур дарах ёстой. \Гэвч хэдэн тоо таны чадварыг дээшлүүлэхгүй, гол нь чанар, үр дүн\

Ихэнх хүмүүсийн Study score 5-8 байдаг. Гэхдээ 12 оноонд хүрэх тун амархан. Гол нь бүү бууж өг.

Өдөрт дор хаяж 1 цаг гэсэн зөвлөгөөг байнга сонсож байгаа байх. \Энэхүү зөвлөгөө маш чухал шүү\

Хичээл хийх явцад Repeat товчийг хий дэмий дарж, ойлголт авалгүй өнгөрөөдөг тал их бий\Энэ нь залхсаны шинж\.

Repeat товчийг хий дарсны үр дүн нь “Mastery test” буюу бататгах шалгалтанд харагдах болно. Тиймээс Repeat товч дарсан л бол хэлж байгаа өгүүлбэрийг маш сайн сонсож давтаж хэл. Таны тархинд өөрийн мэдэлгүй суугдана.

Хэд хоног үр дүнтэй хичээл хийхэд хичээл дээр гарах үгээр ярьчихдаг болно.

DynEd програм дээр ганц сар хичээллэсэн ч Англи хэлээр үргэлж ярьж байх хэрэгтэй.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 5-р сарын 17, Пүрэв гариг, 20:14 )