You are here: Home Сургалт 4-Н сургалт || 2012.05.05

4-Н сургалт || 2012.05.05

И-мэйл Хэвлэх PDF

2012.05.05 4-H сургалтын тайлан

 

2012.05.05ны өглөө 11 цагаас АСМТ-д 114-р сургуулийн 3-р ангийн 8 сурагч ирлээ. Өнөөдрийн хичээлээр хүүхдүүдэд  Тангадын Галсан гуайн гайхамшигтай шүлгүүдээс хуваалцаж, хүүхдүүдтэй хууч хөөрөлдөж өнгөрөөлөө. Монгол хүний ухааны цараа, Монгол заншил, улс орон мөхөх 7 шалтгаан гэх мэт эх орны ирээдүй болсон хүүхдүүдтэй эх оронч сэтгэлгээг нь хөгжүүлэх үүднээс ярилцлаа. Мөн Англи хэлний хичээлээр өмнөх 7 хоногт заасан “A is for apple” Англи хэлний цагаан толгойн хөдөлгөөнт дууны үргэлжлэл 8 мөрийг заасан. Хичээл үр дүнтэй өнгөрч, хүүхдүүд урамтай буцлаа.

Ухааны цараа:

Ходоод ухаант хоолны хийц, цай сүүнд боодол нэрнэ

Хоногийн ухаант ховрийн бараа, хаврын борц бодно

Хожуу ухаант насны намар, нөхрийн нөмөр бодно

Холын ухаант эх орныхоо заяаг бясалгана.

Монгол заншил:

Өөрсдөөн даалимба хөдөс өмсдөг

Үр ачаа нэхийд өлгийддөг

Номыг харин торгоор баринтагладаг

Монгол түмний минь заншил гайхамшиг

Улс орон мөхөх 7 шалтгааны: хүүхдүүдийн насны онцлогт тохируулж эхний 4-г нь ярирлцсан.

  1. Хөдөлмөрлөж олоогүй эд баялаг
  1. Хүмүүний ухамсаргүй цэнгэл
  1. Хөндий хоосон мэдэмхийрэл
  1. Эрхэмлэх ёс зүйгүй арилжаа
  1. Энэрхүйг гээсэн шинжлэх ухаан
  1. Бие сэтгэлээ өгөөгүй шашин
  1. Баримтлах зарчимгүй улс төр