You are here: Home

"Монголын 4-Н" "Бадамлянхуа" хүүхдийн төвтэй танилцлаа

И-мэйл Хэвлэх PDF

2012.08.27-нд Монголын 4-Н байгууллага Гачууртад байрлах “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн газартай

  очиж танилцлаа. 1993 онд Улаанбаатар хотод амьдарч байхдаа Австралийн ёогийн багш Диди Калика

  гудамжинд амьдарч буй хүүхдүүдийг өрөвдөн Бадамлянхуа хүүхдийн төвийг анх нээсэн байна.

 Түүнээс хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ойролцоогоор 85 гаруй хүүхдүүд тус төвд

 амьдарч байна. Бадамлянхуа төв нь хүүхдүүдийг асраад зогсохгүй тэдний боловсрол мэдлэг

 ихээхэн анхаарч сургууль байгуулсан бөгөөд тус сургууль 1-5 ангитай тус тусдаа багштай нийслэлийн

 олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсоор байна. Тус төвийн хүүхдүүдийн амьдардаг байр,

 хооллодог газар, сургууль, тоглоомын төв зэрэг нь их тохилог, цэвэрхэн байсан бөгөөд сургууль 

 интернетэд холбогдсон компьютерийн лаборторитой бөгөөд анги танхимын тохижилт сайн багш нар

 хүүхдүүдтэй тулж ажиллах нөхцөл бүрдсэн газар мэт санагдлаа. Мөн гадаадын сайн дурын

ажилтнууд хүүхдүүдэд англи хэлний хичээл заах гэх мэт олон зүйлээр тусладаг.

 Төвийн хүүхдүүд багш ажилчиддаа их сайн харилцаатай байдаг бөгөөдбиднийг

очиход өөрсдийн гараар хийсэн зуушаар дайлсан. Зуны улиралд хүүхдүүд зусландаа гарч амардаг.

Биднийг очиход 6 хүүхэд байсан ба тэдэнтэй танилцаж, тоглож их хөгжилтэй байлаа.

4-Нын зүгээс тэдгээр хүүхдүүдэд сард 14 хоногт 1 удаа очиж хичээл заах, сонирхолтой яриа өрнүүлэх,

 сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг

явуулахаар болсон. Энэхүү үйл ажиллагааг маань сонирхон бидэнтэй нэгдэх хүмүүс 91216657 дугаарт

 холбогдох боломжтой.

 Сайн үйлс дэлгэрэх болтугай…

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 9-р сарын 11, Мягмар гариг, 13:46 )  

Сэтгэгдэл нэмэх


Хамгаалалтын код
Дахин сэргээх