You are here: Home Номын аян Зуны уншлагын хөтөлбөр Ерөнхийлөгчийн ивээл дор НОМЫН БАЯР-ыг тэмдэглэлээ

Ерөнхийлөгчийн ивээл дор НОМЫН БАЯР-ыг тэмдэглэлээ

И-мэйл Хэвлэх PDF

 

dsc03632
Жил бүрийн 9-р сарын 3 дахь долоо хоногийн хагассайн өдөр Монгол орон даяар 
Номын баяр зохион байгуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан билээ. Үүний дагуу
2012.09.15-ны өдөр Сүхбаатарын талбай дээр Номын үзэсгэлэн худалдаа, номын
солилцоо, номтой холбоотой бүх төрлийн үйл ажиллагаанууд өрнөсөн билээ.
Энэхүү үйл ажиллагаанд Монголын 4-Н байгууллага маань хүүхдийн
гадаад номын үзэсгэлэн гаргаж, олон нийтэд хандан Багт жүжиг тоглож, Номтой
үүргэвч аялуулж,  зүйр цэцэн үг, оньсого, түргэн хэллэгийн тэмцээн зохион байгуулсан
бөгөөд мөн Номын анд болон Би номын зохиогч зэрэг уралдаануудыг зарлалаа.  
Номын үзэсгэлэнгийн үеэр хүүхдийн номыг англи хэл дээр уншуулах уншлагын үйл
ажиллагааг явуулсан ба энэхүү хөтөлбөрийг Америкаас ирсэн багш Филип удирдан
зохион байгуулсан. Мөн энэ үеэр чихэртэй асуулт хэмээх хүний мэдлэгийг сорьсон
сонирхолтой уралдааныг мөн явуулж амжсан юм. Бүх асуултууд номын холбогдолтой
бөгөөд хэрвээ хариулж чадвал асуултын чихрийг идэх юм. Мөн түүнчлэн улаан номонд
орж ховордоод байгаа амьтад болох Мазаалай, Бөхөн, Тарвага зэрэг амьтдын багийг
өмссөн сурагчид талбайн дундуур аялан хүмүүсийг хөгжөөж, зураг даруулах, ховордсон
амьтны  мэдээллийг хүмүүст хүргэх зэрэг үйл ажиллагаануудыг  хийж байлаа.
4-Н-д нэгдэж хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийг мөн бүртгэсэн. Маш үр бүтээлтэй,
сонирхолтой, сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.
 

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 6-р сарын 13, Пүрэв гариг, 12:23 )