You are here: Home

Сүхбаатарын талбайд багтай жүжиг тоглолоо

И-мэйл Хэвлэх PDF

 

Эрхий мэргэн
Эрт эдүгээгийн цагт энэ дэлхийд долоон нар гарч, ган гачиг
болоод, газрын хөрс улайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мад хатаад, амьтан хүн
халууцаад, адуу мал харангадаад байж суухын аргагүй болж гэнэ.
Огторгуйд гарсан долоон нарын онож харваад өгөөч гэж олон
ард эрийн сайн төрсөн эрхий мэргэн харваачаас гуйж гэнэ.
Эрхий мэргэн харваач хүчит хөлгөө жолоодон, хурдан буугаа
аваад долоон нарыг устгаж харвах хамгийн тохиромжтой өндөр газрыг хайхаар
хурдлан явж гэнэ.  Эрхий мэргэн харваач
яваад л байж, яваад л байж, яваад л байж. Явсаар ихэд ядран өлсөж, цангаад
цөхрөнгөө барж байв.
Тэр цаг дор ургамал мод ногоорсон, ус гол мяралзсан нэгэн
жаахан баян бүрдэд эхээс өнчрөн хоцорсон ухаантай мазаалайн бамбарууш, сайхан
сэтгэлт бөхөнгийн янзага, тусч ажилсан тарвагны мөндөл эвтэй найртай амьдарч
байжээ.
Эрхий мэргэн харваач энэ 
сайхан газар, элбэрэлт балчир амьтдыг хараад өлсгөлөн ходоодоо
борлуулахын тулд алж идэхээр завдтал:
Хөөрхий гурван амьтан хүний хэлээр өгүүлрүүн:  Өнчин биднийг өршөөж хайрлаач... 
нэгэн цагт бид эцэг эхтэйгээ эрхлэн тоглодог байлаа. Гэтэл буун дуу тас...нэг хартал
хүмүүс бидний эцэг эхийг хороон аваад явсан юм. Хүмүүс та нар хоромхон зуурын
жаргал цэнгэлийн төлөө биднийг алж арьс, мах, эврийг минь авдаг. Эцэг эхийг минь
бас авсан. Хүмүүс байгаль дэлхий, ан амьтантайгаа хайр найргүй хандсанаас болж
дэлхийд долоон нар гарч хүн төрөлхтнийг шийтгэж байгаа юм.  Хэрвээ
өнчин биднийг амьд үлдээвэл өрөвч таны сэтгэлийн хариуд эх дэлхийгээ бид энэ
сайхан нутаг ус шигээ болгож өгье гэжээ. Үүнийг сонсоод эрхий мэргэн харваач бүхнийг
ухааран буугаа хуга хугалаад хайлан уярав гэнэ. Ингээд тэд эх дэлхийн зүрх болсон удган
модноос бүхнийг байранд нь оруулж өгөөч гэж гуйж гэнэ. Хурмаст дэлхий дээр үлдсэн хүн
чанарын сүүлчийн хэлтэрхийг бодоод удган мод бүхнийг байранд нь оруулжээ. Дэлхийд
гарсан хиймэл зургаан нар алга болж, ертөнцийн жинхэнэ нар ганцаар хэвээр үлдэж, байгаль
дэлхий сэргэж,  барцад бүхэн арилж амар сайхандаа жаргажээ.
Эрхий мэргэнд -Даваадорж
Мазаалайд- Дашням
Тарвагад- Үлэмж
Бөхөн: Намуунтөгс
Удган мод-Оюунжаргал
Долоон нар- Тэмүүлэн, Шүрэнцэцэг, Халиун, Баасансүрэн  нар дүрийн тоглолт хийсэн.

 

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 10-р сарын 09, Мягмар гариг, 16:29 )