You are here: Home Номын аян Зуны уншлагын хөтөлбөр Сүхбаатарын талбайд зүйр цэцэн үгийн тэмцээн зохион байгууллаа

Сүхбаатарын талбайд зүйр цэцэн үгийн тэмцээн зохион байгууллаа

И-мэйл Хэвлэх PDF

dsc03785

Номын баярын үеэр Сүхбаатарын талбайд Монголын аман зохиолын сонгодог төрөл болох
зүйр цэцэн үгийн тэмцээнийг Монголын 4-Н байгууллага хүүхэд залуучуудын дунд
зохион байгууллаа. Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн оролцогчдыг тайзан дээр
дарааллуулж зогсоогоод зүйр цэцэн үгс хэлүүлсэн. Зүйр цэцэн үг давхцуулбал мөн
хэлэхгүй удсан тохиолдолд хасагдах журмаар явсаар хамгийн сүүлд үлдсэн Шугархүү
оролцогч ялагч болж Д.Цэрэнсодномгуйн “Монголын аман зохиолын тайлбарт дээж
бичиг” номоор шагнуулсан. Бидний мэдэх мэдэхгүй, мартсан санасан олон зүйр
цэцэн үгсийг оролцогчид хэлж байсан боловч ихэнх  нь маш хурдан хасагдаж байсан.

Нэг талаар хүүхэдзалуучууд маань зүйр цэцэн үгээ мэдэж, мартаагүй байгаа нь сайшаалтай авч,
нөгөө талаар асар баян сантай зүйр цэцэн үгийнхээ цөөхөн хэдийг нь амьдрал
практиктаа хэрэглэж байна гэж бодохоор дахиад хэсэг хугацаа өнгөрөхөд улам
цөөрсөөр, магадгүй бидний дараагийн үе маань зүйр цэцэн үг гэж юу байдгийг
мэдэхгүй ч байж болох аюул ойртоод ч байгаа юм шиг. Энэ тал дээр ихээхэн
анхаарал хандуулах нь чухал мэт санагдана.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 9-р сарын 20, Пүрэв гариг, 12:48 )