You are here: Home

Түргэн хэллэгийн тэмцээн

И-мэйл Хэвлэх PDF
 
 
dsc03789
Тэмцээнд оролцох хүсэлтэй 17 оролцогчдод түргэн хэллэгийг 3 удаа хэлж өгөөд 30 секунтын 3 давтаж дараа хэлүүлсэн. Үзэгчдээс дэмжлэг авсан 5 оролцогчидод дахиад өөр түргэн хэллэг 5 удаа хэлж өгөөд 1 минутын дараа 3 давтаж хэлүүлсэн. Сайн хэлсэн 2 оролцогчийг сонгож аваад дараагийн шатаны түргэн хэллэгийг хэлүүлсэн. Ялагч болсон хүүхдэд 2011 оны дэлхийн шилдэг  ном Жак Уетерфордын "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" номоор шагнасан.
 
         Тэмцээнд ашигласан түргэн хэллэгүүд:

     1.   Ороо хар дороо бусгана
           Жороо бор жолоо дугтарна
 
            2.   Танай мухар улаан хуцны эвэр
           Мушгилдуур уу, тушгилдуур уу
           Манай мухар улаан хуцны эвэр
           Мушгилдуур уу, тушгилдуур уу
 
     3.   Шанх сайтай шарга
           Савга сайтай сарлаг
           Ширмэн тогоо ширмэл ширдэг
           Ширэн богц шилэн бөгж
 
     4.   Цагаан улаан 2 дунгийн
           Цагаан нь ягаан дотортой
           Улаан нь цагаан дотортой
  
     5.   Тэнд нэг дөрвөн төмөр хөх мухар ухна
          Энд нэг дөрвөн төмөр хөх мухар ухна
          Эргэн дээр мөргөлдөх үү
          Элсэн дээр мөргөлдөх үү
Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 6-р сарын 04, Мягмар гариг, 15:43 )