You are here: Home Сургалт 4-H Сургалт || 2012-10-20

4-H Сургалт || 2012-10-20

И-мэйл Хэвлэх PDF
Фоор-Эйч хүүхдийн байгууллагын сургалт Америкийн соёл мэдээллийн төвд амжилттай зохион байгууллагдлаа. Өнөөдрийн сургалтанд 30 сурагч хамрагдсан бөгөөд сургалт 3 үе шаттай явагдаж өнгөрлөө. 1-р үе шат : Америкийн алдартай хүмүүсийн амьдрал уран бүтээлийн талаар ярилцсан. Шүрэнцэцэг Alfred Stieglitz уран зураг, Хулан Albert Einstein амьдрал уран бүтээл болон монголын алдартай, нэрт эрдэмтэн судлаачдын хийж бүтээсэн уран бүтээлийг харьцуулан ярилцсан 2-р үе шат : Орчлон дунд сургуулийн багш Пилип. Америкийн эртний овог аймгийн түүх болон америкийн алдартай 3-хүний талаар ярилцсан. Хүүхэлдэйн кино үзэж орчуулга хийсэн 3-р үе шат : МУБИС- сэтгүүлийн зүйн 4-р курсын оюутан Саруул монгол бахархал сэдвээр илтгэл, мэтгэлцээний талаар хичээл заасан болно. “Монгол бахархал” сэдвийн хүрээнд сурагчдад илтгэл тавьсан. Тухайн илтгэл нь монголын бахархал болсон мянганы суут хүн “Чингис Хаан” түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, эзлэж авсан газар нутгийн хэмжээний талаар ярилсан бөгөөд сурагчид идэвхитэй оролцож асуусан асуулт болгонд амжилттай хариулж байгаа нь хүүхэд багачуудыг түүх соёлоо хэр сайн мэдэж байгааг харуулж байна. Тайлан бичсэн : Э.Цэлмэнцол
Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 10-р сарын 24, Лхагва гариг, 16:31 )