You are here: Home

"Номын Анд" аяны мэдээ 1

И-мэйл Хэвлэх PDF

Номын Анд аяны бүртгэлийн хугацаа дуусч нийт 2500 гаруй хүүхэд, удирдагч нар бүртгүүлээд байна. Хөдөө орон нутгаас холбоо барьж амжаагүй хүмүүс бүртгэлийн хугацаа дууссан хэдий ч амжаагүй бол холбоо барьж бүртгүүлж болно.

11-р сарын 14-нөөс 11-р сарын 26 хүртэлх хоёр долоо хоногийн хугацаанд  Д.Нацагдоржийн Миний нутаг шүлгийг цээжлэн, уран уншлагын тэмцээн явуулж, зохиолчын бусад бүтээл намтартай танилцах, бүтээлийн үзэсгэлэн, бяцхан ном хийж болно. Мөн энэ хугацаанд бусад зохиолоос болон 13 үлгэрээс нэгийг сонгон унших бөгөөд 2013 оны 4-р сарын 1 хүртэл нийт 20 долоо хоног буй тул 2 долоо хоног бүр энэ мэтээр аян үргэлжлэн явагдана.

Дашдоржийн Нацагдорж: 1. Миний нутаг

Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ.
Д.Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.
Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Д.Нацагдорж “Уш
аандар”, “Сандо амбаны харгис явдал” жүжиг “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг”, “Од”, “Октябрь” зэрэг олон арван шүлэг, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “Харанхуй хад” зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ. Д.Нацагдорж нь А.С.Пушкиний “Гилберийн хатан”, “Буудалцсан нь”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолуудыг орос, герман хэлнээс орчуулжээ.

Миний нутаг


Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруунууд
Хойд з
үгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө з
үгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын г
үн цэнхэр нуурууд
Х
үн малын умдаа болсон тойром бүрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөх
үйн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал
, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрх
анууд
Хөх тэнгэр цэлм
ийсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьд
агууд
Х
үний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай
говийн хооронд халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шил
үүд
Х
үлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины
үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэр
эглээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
С
үлд тахилга улирсан сүмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш с
үлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа н
үүх нутагтай
Таван з
үйлийн тарианы хөрс шороот газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, х
үүхдийн үржиж өссөн газар
Таван хошуу мал тал д
үүрэн бэлчсэн нутаг
Монгол х
үн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн б
үрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жиг
үүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянган
ы завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Х
үннү, Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт х
үчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг б
үрхсэн нутаг

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний
үндсэн хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэ
эс үтэр өшиглөн хөөнө.
Хувьта
й энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр х
үндтэй гавьяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 11-р сарын 15, Пүрэв гариг, 18:19 )