You are here: Home

Америк Монголын оюутан сурагч солилцооны хөтөлбөрт урьж байна

И-мэйл Хэвлэх PDF

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн Америк Монголын сурагч оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд (American Youth Leadership Program with Mongolia) Ваёминг мужийн 4-Н байгууллага, Монголын 4-Н байгууллага хамтран 2013 онд 12 Монгол оюутан сурагч (15-22 насны хооронд байх), 1 багшийг 2013 оны 7-р сарын дундаас 8-р сарын дунд хүртэл нэг сарын хугацаанд АНУ-ын баруун зарим мужуудад явуулахаар болсон тул 2012 оны 12-р сарын 1-нээс өмнө бүртгүүлнэ үү.

Тус хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой:
Америк Монголын сурагч солилцооны хөтөлбөрт  (American Youth Leadership Program with Mongolia) 2011 онд УБ хот, Багануур, Архангай, Сэлэнгэ аймгаас, 2012 онд Хэнтий, Өвөрхангай, Дундговь, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сургуулиас хамрагдан оролцсон оюутан сурагч, багш нар болон Монголын 4-Н байгууллагын гишүүд

Хугацаа:
2013 оны 7-р сарын эхнээс 8-р сарын эхэн хүртэл (оролцсон зарим сурагч их дээд сургуульд элсэх цаг хугацааг харгалзан үзлээ) 1 сар орчим үргэлжилнэ. Эхний 3-4 хоног болон сүүлийн 2 хоногт University of Wyoming хүлээн авалтын ажлыг явуулж, үлдсэн хугацаанд сонгогдсон оролцогчид тухайн нас, хүйсний хүүхэдтэй Америк айлд байрлана.

Зардал:
АНУ-д байх зардлыг Америкийн талаас даана. Оролцогчид онгоцны 2 талын зардал, эрүүл мэндийн даатгал, Америкийн визний хураамж, хувь хэрэгцээний зардал болон тус байгууллагын хураамжийг өөрсдөө гаргана. Тус солилцоог жил болгон явуулах үүднээс тухайн орон нутгаас болон хувь хүн, байгууллагаас хандив авах ажлыг зохион байгуулах боломжтой.

Шалгаруултанд оролцогчдод тавих шаардлага:

Англи хэлний мэдлэгийн төвшин өндөр байх
DynEd англи хэлний хөтөлбөрт хамрагдах
Зохион байгуулах, манлайлах ур чадвартай байх
Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байх
4-Н бүлгийг үүсгэн санаачилж, энэ дагуу үйл ажил явуулсан байх
Номын Анд аянд бусад сурагчдыг удирдан, эсвэл өөрөө оролцох
4-Н байгууллагын талаар маш тодорхой мэдлэгтэй байх


Шалгаруулалтанд бүрдүүлэх баримт:

Эцэг эхийн хүсэлт, батлан даалт, тодорхойлолт
Сургуулийн тодорхойлолт
Өөрийн хүсэлт, төлөвлөгөөг илэрхийлсэн захидал
Тус хөтөлбөрт оролцох болсон шалтгаан, зорилго, хүсэл тэмүүллээ илэрхийлэн 300-1000 үгэнд багтаан англи, монгол хэлээр бичсэн зохион бичлэг
Олон нийтийн үйл ажиллагаанд хэрхэн оролцдог талаархи танилцуулга
Монголын 4-Н байгууллагад хүсэлтээ гаргасны дараа цахим шуудангаар явуулах Маягтыг англиар бөглөх
Гадаад паспорт (дараа бүрдүүлж болно)
Эрүүл мэндийн бичиг болон даатгалын бичиг (дараа бүрдүүлнэ)

 

Холбоо барих
www.bayanmongol.com
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 

 

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 11-р сарын 17, Бямба гариг, 20:11 )