You are here: Home Сургалт 4-Н –ийн “Шинэ Жил”

4-Н –ийн “Шинэ Жил”

И-мэйл Хэвлэх PDF

4-Н-ийн Шинэ жилийн арга хэмжээ Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Америкийн соёл мэдээллийн төвийн “төв” зааланд 12 цагаас эхэлсэн юм.

Энэ өдөр Утга зохиолын доктор Хатагин Го. Аким / Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, дуун хөрвүүлэгч / гуай манай бяцхан баярт хүрэлцэн ирж шинэ жилийн баяр хүргэхийн сацуу өөрийн шинэ ном “Туульс хайлдаг уулс” номоо танилцуулж, бяцхан сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Үүний дараа 4-Н байгууллагын үүсгэн байгуулагч Ц. Батмөнх баярын нээлтийн үгийг хэлж, авъяаслаг охидын хамтлаг ABBA “HAPPY NEW YEAR” дуугаар баярын арга хэмжээ маань эхэлсэн билээ.

Үргэлжлээд 2-р сургуулийн сурагч Мандухай, 105-р сургуулийн сурагч Дугар нар “Урам хайрла”, “Монгол хэл” шүлгүүдийг уран яруу уншиж сонирхуулав.

Манай англи хэлний багш Америкийн иргэн Philip Chung багшид бид 4-Н-ийн хүүхдүүдэд маань үргэлж гоё хичээл зааж,  4-Н байгууллагад сэтгэлээсээ тусалдагт нь талархан дурсгалын зүйлийг бэлэглэлээ.

Баяр маань авъяаслаг 2-р сургуулийн сурагчдын цэнгээнт бүжгийн үзүүлбэрээр үргэлжилсэн.

105-р сургуулийн сурагчид “Миний нутаг” шүлгээр бэлэг барив.

Манай баярын нэгэн гэнэтийн бэлэг нь Universe Best Songs 2011 уралдааны шилдэг 25 оролцогчийн нэг Б. Баяржаргал эгч ая дуугаа өргөсөн явдал байлаа. Цоглог хөгжмийн хэмнэлд хүүхдүүд цуг бүжиглэж байв.

Дараагийн бэлэг нь Номын баяр- аар анх тоглогдсон 4-Н –ийн шинэчлэн найруулж тавьсан “Эрхий мэргэн” үлгэрийн жүжгийг хүүхдүүд сонирхсон болно.

Авъяаслаг бяцхан ханхүү, гүнж нар маань “Roly Poly” “Gangnam style” чөлөөт бүжлийн үзүүлбэрийг толилуулав.

Баяр дээр маань баяр нэмж Өвлийн өвөө маань хүрэлцэн ирсэн. Дуулж хуурдах авъяаслаг бяцхан хүүхдүүдийг хараад өвлийн өвөөгийн сэтгэл баясаж цугласан олон дундаас хамгийн балчир хүүхдүүдэд бэлэг гардуулав.

Дунд ангийн охид “Хамтдаа бүжиглэе” дуугаар найзууддаа бэлэг барилаа.

Бяцхан гүнж Б. Оюундалай маань “Мандухай сэцэн хатан” төгөлдөг хуурын аяыг хүрэлцэн ирсэн зочиддоо толилуулсан юм.

Бяцхан гишүүд маань “The Sky is Falling” хүүхдийн жүжгийг тоглож сонирхуулав.

4-Н-ийн багш н. Ариунзаяа ая дууны мэнд өргөж “Because of you” дууг зориуллаа.

Ингээд баярт мөч болсон бялуу зүсэх мөч ирлээ. Нэгэн том гэнэтийн бэлэг нь манай баярын бялуу байсан билээ. Баярын бялуу маань дээрээ 4-Н Happy New Year гэсэн бичигтэй харин дортоо солонгын таван өнгөтэй бялуу байв. Энэ гайхалтай сайхан бялууг хийж өгсөн авъяслаг бөгөөд нууцлаг тогоочдоо баярлалаа.

Бүгдээгээ баярын бялуугаа идсэний дараа Өвлийн өвөө маань бүх хүүхдүүдэд бэлгээ тараасан юм. Мөн энэ баярын арга хэмжээг тохиолдуулан 4-Н байгууллагын захирал В. Сэргэлэн энэ зун Америкийн 4-Н –ийн нэгдсэн чуулга уулзалтаас авчирсан “Номтой үүргэвч”-үүдийг хүүхдүүдэд тарааж өглөө. Хүүхдүүд маань үүргэвчин дэх номоо уншиж дуусаад хоорондоо солилцон унших даалгавар авлаа.

Үүний дараа “We wish you a merry Christmas” дууг 4-Н-ийн багш н. Ариунзаяа удирдан бүх хүүхдүүдийн хамтаар дуулж мэндчилсэн.

Бяцхан авъяастан н. Оюу бидэнд “Rolling in the deep” дуугаараа мэндчилгээ дэвшүүллээ. Ийнхүү манай арга хэмжээ хүүхдүүд багш нар бүгдээрээ “Нарны хаан хүүхдүүд” дууг дуулснаар өндөрлөсөн юм.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 1-р сарын 08, Мягмар гариг, 18:55 )