You are here: Home Сургалт 4-Н сургалт 2013-01-05

4-Н сургалт 2013-01-05

И-мэйл Хэвлэх PDF

Шинэ оны эхний сургалт 2013-01-05- нд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Америкийн соёл, мэдээллийн төвд 11 цаг 15 мин-д эхэллээ. Сургалтанд 105 болон 2-р сургуулийн бага ангийн сурагчид, харин дунд ангийхнаас шинэ жилийн хичээл нөхөлттэй холбоотойгоор цөөн тооны сурагчид ирсэн юм. Бага ангийн сурагчид маань энэ өдөр "If you are happy and you know it clap your hands" (Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш) дууг дуулж сурцгаав. Дуутай холбоотойгоор хүүхдүүд алга таших, доороо дэвсэх гээд олон шинэ үг сурсан ба гурвалжин, дөрвөлжин, тойрог, зуйван зэрэг дүрсийг мөн нэрлэж сурлаа. Англи хэлний хичээлийн дараа 4-Н-ийн багш Э. Саруул бидэнд "Говийн баавгай Мазаалай " -н тухай сонирхолтой зүйлийг ярьж өгсөн.  

Дунд ангийнхан маань Philip багш болон Н.Ундармаа багштайгаа хамт Micheal Jackson -ы "Born this Way" "We are the World" дууны бичлэгүүдийг үзэн, үгийн утгыг ярилцан, орчуулцгаасан. Мөн цуврал хүүхэлдэйн кино болох "My little Pony" -г үзэцгээлээ. 

http://www.facebook.com/media/set/?set=a.10151389260988875.490469.162640348874&type=1