You are here: Home Сургалт Сургалт 152 2013-04-27

Сургалт 152 2013-04-27

И-мэйл Хэвлэх PDF

Хичээл заасан багш: Д. Ариунзаяа, М. Биндэръяа, Philip Сhung, П. Ундармаа

Бага ангийн хүүхдүүдийн ардын аман зохиолын хичээлээр:  

Хичээлд 13 хүүхэд оролцлоо.  Хичээл эхлэхийн өмнө дасгал хийж биеийн чилээгээ гаргацгаалаа. Түргэн хэллэг цээжлүүлж, цэвэр алдаагүй хэлсэн хүүхдийг шалгаруулж ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн зурагтай Маркаар шагнасан. Дараагаар нь “Эвт шаазгай буга барина” зүйр үгтэй ойролцоо утга бүхий зүйр цэцэн үгсийг хэлүүлсэн. Зүйр цэцэн үгийн утга агуулгыг багтаасан, Монголын нууц товцооноос эх сурвалж болгон хийсэн үлгэрийг үзүүлсэн. Уг үлгэрт Бөртэ чоно-Гоо маралаас авахуулаад Боданчар мунхаг хүртэлх ургын бүх гишүүдийг дарааллаар нь нэрлэсэн байдаг бөгөөд мөн Алунгуа эхийн сургаалын тухай өгүүлдэг.  Хүүхдүүд ургын гишүүдийг дарааллаар нь цээжилсэн ба Алунгуа эхийн сургаалийн тухай ярилцсан.  Тэнгэр, газар, үүл, од гариг эрхэсийн тухай оньсогонуудыг таалгасан. Хичээл өрсөлдөөнтэй бөгөөд хөгжилтэй өрнөж өндөрлөлөө. 

Англи хэлний хичээлээр: 

Бага насны ангилалд орсон Англи хэлний хичээлээр Америкийн ХХ зууны алдарт зохиолч Жек Лондоны  (Jack London)  "Цагаан соёоо" ( White Fang ) зохиолын хүүхдэд зориулан хялбаршуулсан англи хэл дээрх хувилбарын нэг дүгээр бүлэг "Эмэгчин Чоно" ( The She- Wolf) хэсгийг уншиж, танилцан,  үгийн баялагаа нэмэгдүүлэв. Уг зохиолыг уншихдаа эхлээд англи хэл дээр 2 удаа сонсож сонсголын дасгал хийсэн юм. Дараа нь хүүхдүүд нэг нэгээрээ ээлжлэн уншиж, уншсан өгүүлбэрээ хамтран орчуулж ярилцаж байлаа.

Ахлах ангийн англи хэлний хичээлээр: 

 

- Began by learning the lyrics to "I'm Yours" by Jason Mraz.

- Today's lesson was taught by Undarmaa teacher. It was about drug abuse.

- Undarmaa taught about medicine, legality, cigarettes, alcohol, marijuana, methamphetamine, addiction, and a few other topics. She used a PowerPoint, lecture, many videos, and a poem. It was a well-prepared lesson that reflected a lot of hard work.

- It resonated strongly with the drug education that I had received going to school in the United States. However, I personally disagree with with this style of teaching drug education. This style aims to discourage drug abuse via cherry-picked and sensationalist pictures and stories, and does not cover aspects of responsible drug use.

img265-1

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 5-р сарын 03, Баасан гариг, 12:58 )