You are here: Home Сургалт Сургалт 157 2013-6-01

Сургалт 157 2013-6-01

И-мэйл Хэвлэх PDF

 

Нартай  мөртлөө тийм ч халуун биш сайхан өдөр болж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болоод ч тэр үү цаана л нэг сайхан энэ өдөр манай зуны эхний хичээл орлоо. Хүүхдийн баярын өдөр болохоор хичээл маань энгийн уулзалт хэлбэрээр боллоо. Баярын уур амьсгалын талаар хөөрөлдөн эхэлсэн уулзалт маань Роботын хичээлийн танилцуулгаар үргэлжлэв. Түүний дараа Саяхан нээлтээ хийсэн шинэхэн хүүхдийн зохиол болох “Шидэт уулын сормуус” номыг уншиж сонирхуулснаар өнөөдрийн маань уулзалт өндөрлөлөө. Энэ сайхан өдөр гэр бүлээрээ зугаалан, аз жаргалаар дүүрэн байгаа нийт Монголынхоо үрсэд Хүүхдийн баярын мэнд хүргэе