You are here: Home

“НОМЫН АНД - 3” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

И-мэйл Хэвлэх PDF

Уралдааны зорилго:

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн “Та нартаа би дуулъя - Охиддоо бичсэн захиа”,  “Of THEE I SING - A Letter to My Daughters” номонд өгүүлэгддэг америкийн  алдартай 13 хүний  намтар, уран бүтээлийн талаар уншиж судлах, өсвөр үеийнхний ном унших сонирхлыг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд оршино.

Уралдааныг АНУ-ын 4-Н хүүхдийн байгууллагын Монгол дахь салбар Монголын 4-H /Фоор эйч/ хүүхэд залуучуудын байгууллагын 5 жилийн ой, Америкийн соёл мэдээллийн төвийн  (ACIC)  10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна.

Хамрах хүрээ:
Уралдаанд оролцох хүсэлтэй хүүхдүүүд багаар болон ганцаарчлан оролцож болно.
Хүүхдүүд өөрсдийн санаачлагаар 5 болон түүнээс дээш гишүүнтэй баг бүрдүүлэх ба насанд хүрсэн удирдагчтай байна. Багийг эцэг эх, номын санч, багш, оюутан, сайн дурын хүмүүс удирдаж оролцоно.
Насны ангилал
- Өсвөр насны ангилал /5,6,7,8 /
- Бага насны ангилал /9,10,11 /
- Дунд насны ангилал /12,13,14 /    
- Ахлах насны ангилал /15,16, 17/
- Оюутан 

Уралдааны шалгаруулалт:
Уншсан номын дагуу хийсэн дараах бүтээлч ажлуудыг үндэслэн уралдааны шалгаруулалтыг явуулж шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргана.  Үүнд:
- Бяцхан ном
- Зурагт хуудас
- Зохион бичлэг, шүлэг, эссе
- Гар урлалын төрөл бүрийн бүтээлүүд  
- Ханын сонин
- Жүжигчилсэн тоглолт
- Уран уншлага 
- Америк болон Монголын алдартай хүмүүсийн талаархи судалгаа
- 13 алдартай хүмүүсийн тухай эссе /оюутан/ 700-аас дээш үгтэй

Хэрэгжих хугацаа:

“Ном анд - 3” уралдаан 2014 оны 5-р сарын 1-нээс 5-р сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 5-р сарын 24-ний дотор Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн Америкийн соёл, мэдээллийн төв дээр хүлээн авна. Бүтээлийн үзэсгэлэнг нээж, шагнал гардуулах ажиллагаа 5-р сарын 31-ний өдрийн 11:00 цагт

Америкийн соёл, мэдээллийн төв дээр болно.

Бүртгэл:

Уралдаанд багаар болон ганцаарчлан оролцох сонирхолтой сурагчдын бүртгэлийг

Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим хаяг болон  96054288, 99441924 утсаар 5-р сарын 18-ны

өдөр хүртэл хүлээн авна.

Бүртгэлийн хүснэгт татаж авах бол:
Ганцаарчилсан бүртгэлийн хуудас:

 https://drive.google.com/file/d/0BwJt6q_YqtpuNWhnYl9Zb2dkQ2c/edit?usp=sharing

Багийн бүртгэлийн хуудас:

https://drive.google.com/file/d/0BwJt6q_YqtpuSlZfd0lWSk5NWm8/edit?usp=sharing

дээрх холбоосоор дамжуулан татаж авна уу!

 Уралдааны хүрээнд хийгдэх ажлууд:


-“Номын анд 3” уралдааны хүрээнд Америкийн соёл, мэдээллийн төв дээр Бямба гараг бүр америкийн алдартай 13 хүмүүсийн тухай цуврал хичээлүүд

- Монголын алдартай хүмүүсийг урин оролцуулсан уулзалтууд
-Америкийн 50 мужийг хэн сайн мэдэх вэ? Танин мэдэхүйн хичээл
-Америк Монголын харилцааны түүхээс танилцуулах
-Үзэсгэлэн, танилцуулга

Шагналын сан:
Ангилал тус бүр 1,2,3-р байр:  Медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл /Баг болон ганцаарчилсан/
Шилдэг номын санч, Шилдэг удирдагч -1 /Цом, өргөмжлөл, тусгай шагнал/
Олон улсын 4-H байгууллагын хуралд оролцох эрх - 1 /оюутан/

Ерөнхий зохион байгуулагч:

Монголын 4-Н (фоор эйч) хүүхэд залуучуудын байгууллага
www.facebook.com/ Mongolian 4-H Youth organization
www.facebook.com/Mongolian4H?ref=hl/,

www.bayanmongol.com

Хамтран ажиллагч байгууллагууд:

АНУ-ын Элчин сайдын яам

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан дээрх Америкийн соёл, мэдээллийн төв / www.facebook.com/UBAmericanCorner

Монголын сэтгүүлчдийн эвлэл

МОНГОЛЫН 4-H /ФООР ЭЙЧ/ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН
БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Лавлах утас: 96054288, 99441924

Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 5-р сарын 12, Даваа гариг, 16:07 )