You are here: Home Сургалт Сургалт 164 2013-12-24

Сургалт 164 2013-12-24

И-мэйл Хэвлэх PDF

2013-12-21-ны 11-14:30 цагийн хооронд "Америкийн соёл мэдээлэлийн төв"-д (Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан) манай ээлжит сургалт явагдлаа. Өнөөдрийн сургалтанд Ц.Баасанжаргал, Л.Билгүүнзаяа, Э.Билгүүнзаяа, Х.Дэчмаа, Э.Нарангарав, Т.Тэнгиснамуун, О.Мөнхжин, Минжинсор нар болон сургагч багш Ө.Мөнхбаяр, Р.Амартүвшин, П.Ундармаа, Б.Билгүүнсаран, М.Биндэръяа, М.Пүрэвсүрэн нар оролцсон. Сургалт Англи хэл, Роботик гэсэн 2 үе шаттайгаар явагдсан бөгөөд Англи хэлний хичээлийг сургагч багш П.Ундармаа, Б.Билгүүнсаран нар хариуцан явуулсан. Өнөөдрийн Англи хэлний хичээлээр Tin Tin хүүхэллдэйн киног үзүүлэн мэдэхгүй үг хэллэгүүдийг тайлбарлаж өгсөн ба түүний дараа “Хэрхэн зөв хүн байх вэ? ” сэдвээр лекц уншин суралцагчидтай чөлөөт ярилцлага явуулсан. Харин үдээс хойш 13:00 цагаас эхлэн Роботикийн хичээлийг Р.Амартүвшин, Ө.Мөнхбаяр нар заан, хүүхдүүдийн багаар хуваан “Path Measurer” хэмээх лего роботыг бүтээлгэн программыг нь суулгаж ажиллуулсан.  2013-12-21-ний хичээл маш үр бүтээлтэй болсон бөгөөд суралцагчид бүгд идэвхитэй оролцож хоорондоо тун эвтэй, хөгжилтэй байсан.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 5-р сарын 19, Даваа гариг, 11:37 )