You are here: Home Сургалт 4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 35

4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 35

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 10 сарын 2 нд
4-Н-ийн Сургалт  №35,  нийт 53 сурагч хамрагдлаа.

Сургалт 11 цагт эхлэж  Сургалтыг NEW MEXICO их сургуулийн професор KANDAS багш  It looked like spilt milk номыг хүүхдүүдэд уншин өгч хоорондоо ярилцан их сонирхолтой байлаа. Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн сурагч Норов номыг хүүхдүүдэд уншиж өгөв.Соёл урлагын их сургуулийн дэргэдэх Дүрслэх урлагын  дээд  сургуульд 21 жил багшилсан дэд профессор зураач Х.Содномцэрэн багш хүүхдүүдэд зургийн хичээл заав. Хэлбэр, өнгө, дүрслэл бүх зүйл зурагтай холбоотой. Зураачын уран бүтээл бол өөр асуудал юм. Монголын дүрслэх урлаг аль эртнээс хөгжсөн.

Өнөөдрийн хичээлээр эхлээд зураасны  ойлголтыг авч үзье. Зураас нь маш олон цэгээс бүрдэнэ. Харандаагаа зөв барьж сурах хэрэгтэй. Зураасыг хүнд хөнгөн өнгөөр цаасан дээр гаргах даалгавар өгөв. Хүүхдүүд зураасыг өөрсдийн бодож төсөөлж байгаа зүйлээрээ олон санааг илэрхийлэн гаргаж байлаа. Багш сурагчдын зурсан зургуудад дүгнэлт хийлээ. Яймарч зайг бүрэн ашиглах нь чухал уран зураг маань хувийн амьдралд хүртэл хэрэгтэй юм.
Дүрслэх урлагыг эзэмшсэнээрээ гоо сайханы мэдрэмж сайтай болдог. Хүн ер нь цэх суухаасаа эхлэнэ. Зураас бол зөвхөн хар биш түмэн янзын зураас байж болно. Хичээлийн төгсгөлд гэрийн даалгаварт зураасыг янз бүрээр зурж ирэх даалгавар өглөө.

 

Сургалтын хоёр дахь хэсэгт Англи хэлний хичээл эхэллээ. “Robinson Crusoe” зохиолыын 1-р бүлгийг сурагчдад сонсгон дараа нь тэд хамтдаа уншлаа. Хүүхдүүд 1 удаа сонсоод бас хангалттай сайн ойлгосонгүй. Багш В.Сэргэлэн өгүүллэгийг орчуулан  тайлбарлаж сурагчидтай харилцан ярилцав. Бүлэг нэгээ уншиж дууссаны дараа сурагчдаар дасгал ажлыг хийлгэлээ. Тэд багаар хамтран ярилцаж асуулт бүр дээр өөрсдөө хариулан самбар дээр бичиж тэмдэглэж байлаа. Сургатын үр дүн нь сурагчид өөрсдөө бие даан амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа нь тэдний хувьд маш сайн байна.