You are here: Home 4-H Зочид Төрийн соёрхолт, гавъяат багш Шаравын Чоймаа

Хэзээ: 2010 оны 1-р сарын 30 Зочин: Төрийн соёрхолт, гавъяат багш Шаравын Чоймаа

Шаравын Чоймаа багш маань 4-Н –ийн хүүхдүүд дээр олон удаа ирж үнэтэй сургаалаа хайрладаг. Хамгийн анх 2010 оны 02-р сарын 06 ны өдөр хүрэлцэн ирж хүүдүүдтэй ярилцлага хийсэн. Чоймаа багш маань Монгол улсын их сургуульд багшилдаг ба Монгол хэл судлаач эрдэмтэн хүн юм. Тиймээс Монголын 4-Н байгууллагын хүүдүүдэд  хэл соёлоо хэрхэн сурах тухай хэрхэн дээдлэх тухай үнэтэй сургамжийг өгсөн.

 

Чоймаа багшийн хэлсэн сургаалыг хүүхдүүд маш анхааралтай сонсож суусан нь хэл соёл гэдэг нь ямар хэрэгтэй болохыг хэлж өгсөн. Хүүхдүүд хэл бичгийнхээ тухай маш сайн ойлголтыг авч Б.Ренчингийн “Монгол хэл” шүлгийг нийтээрээ цээжлэн  уншиж байсан.  Чоймаа багшийн хийсэн ярилцлага 4-Н байгууллагаас зохион байгуулж буй “Ном” аянтай нийцсэн маш сайхан ажил болж чадсан.
Чоймаа багш маань олон удаагийн сургалтан дээр ирсэн нь:
-     Хүүхдүүдтэй хийсэн ярилцлага
-    Сайн дурынханд өгөх зөвлөгөө
-    Хэл бичгийн талаарх тайлбар
-    Шагнал гардуулах ёслол гэх мэт олон зүйл дээр хүрэлцэн ирж бидний хийж буй ажлыг дэмжсэнд таралхал илэрхийлье.