You are here: Home

Хэзээ: 2010 оны 3-р сарын 27 нд Зочин: Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэн

Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэн гуай 4-Н-ийн хүүхдүүдэд театрийн болон  кино урлагийн боловсрол дээр нь үнэтэй хувь нэмрээ оруулж хүүхдүүдтэй нэг өдрийг ярилцаж санал бодлоо хуваалцаж өнгөрөөлөө. Хүүхдүүдэд кино урлагийн тухай маш ихээр таалагдаж олон зүйлийг Жигжидсүрэн гуайгаас асууж лавлаж байлаа.
Жигжидсүрэн гуай залуу насандаа олон кино жүжиг найруулж олон телевизийн бүтээл туйрваж байжээ. Тэрээр олон хүний үлгэр дурайлал болж чадсан байна.
Жигжидсүрэн гуай ярихдаа:
-    Дүр бүтээх урлаг
-    Кино найруулах урлаг
-    Телевизийн урлаг гэх сэдвүүдийн түүх болон сонирхолтой хэсгийг нь хүүхдүүдэд яриж өгөв.  
Хүүхдүүд кино урлагийн талаар арвин их мэдлэгтэй болж, хүүхдүүд дундаас кино найруулагч болох хүсэлтэй хүүхдүүд ч байлаа.