| “НОМЫН УТГА” уралдааны тухай |
|
|
|
| Бичсэн Administrator |
| 2009 оны 9-р сарын 10, Пүрэв гариг, 10:05 |
|
Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн Баянмонгол.ком зохиол бүтээлийн цуврал “Эхийн хайр”, “Тэнгэрлэг эх орон минь”, “Амин хайртай аав”, “Баян Монгол нутгаа хайрлая” уралдааны үргэлжлэл болгон “НОМЫН УТГА” тавдугаар уралдааныг Монгол улсын үндэсний төв номын сангийн суурийг бүтээсэн Онходын Жамъян гүнийг хүндэтгэн, үе үеийн гэгээн хүмүүсийн төлөөлөл болгон билгүүн номч Бямбын Ринчен ухаантныг дурсан, 1926 онд Герман оронд их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хамт сураар одсон анхны таван эмэгтэйчүүдийн нэгэн, тус номын сангийн залгамжилсан захирал Донойн Сурмаажавын (1910-1993) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна. Зорилго: Номын утга, ач тусыг тодруулах, хүүхдийг багаас номонд дуртай болгох, номыг хайрлах үзлийг төлөвшүүлэх, номоор дамжуулан хайрлах сэтгэлгээг суулгах, номын сангийн түүхийг тодруулах, монгол үндэстэн судар номоо хэрхэн дээдэлж ирснийг батжуулах, ном уншихийн ач тусыг түгээхэд оршино. Тодотгол: Уралдаанд нас харгалзахгүй. Насанд хүрэгчид болон бага, дунд, ахлах ангийн сурагчдын ангилалаар шилдэг бүтээлийг шалгаруулна. Бичлэгийн тусгайлсан төрөл заагаагүй. Агуулга: НОМЫН УТГА сэдвийн дагуу номтой холбоотой бүхий л сэдвээр номын түүх, номын соёл, номын сан, эртний ном судар, номыг хайрлах уламжлалт сэтгэлгээ, дуртай ном, дуртай зохиолч, номын санчдын тухай, ном уншихийн ач тус, сургамж, өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн шүлэг, өгүүлэл, зохион бичлэг, дурсамж, эвлүүлэг зэргийг монгол болон англи хэлээр бичин ирүүлж болно. Хугацаа, хаяг: Бүтээлийг 2010 оны 9 сарын 1-ний дотор Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим хаягаар хүлээн авч дүнг нийтэд зарлана. Уралдаанд гэж хаяглан овог, нэр, хүйс, нас, сургууль, хаяг, холбогдох утсаа тодорхой бичиж явуулна уу. Бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр интернет (цахим оюут) хуудсаар дамжуулж олны хүртээл болгож шалгаруулна. Зохион байгуулагч: 4-H Америкийн хүүхдийн байгууллагын Монгол дахь салбар Мэдээллийн хөтөч: www.medeelel.com www.mongolinternet.com www.bayanmongol.com |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 26, Пүрэв гариг, 10:20 |



















































