You are here: Home 4-H Зочид 6_Зочин

Хэзээ: 2010 оны 1-р сарын 30 нд Зочин: Түгээмэл дээд сургуулийн захирал, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар

Түгээмэл дээд сургуулийн захирал, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар гуай Монголын 4-Н байгууллагыг анх нээгдэхэд нээлтэн дээр хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж байсан. Түүнээс хойш яруу найрагч маань олон удаа 4-Н хүүхдүүдэд олон удаагийн сургалтуудыг зохион байгуулж ирсэн . Үүнд:
-    Яруу найргийн талаарх ярилцлага
-    Шүлэг хэрхэн цээжлэх тухай
-    Ном хэрхэн унших тухай
-    Үлгэрийн цаг
-    Амьдралын ухаан гэх олон зүйлсийн талаар хүүхдүүдтэй хөөрөлдөн олон сургамжтай зүйлсийг зааж зөвлөж өгсөн байна.
Хүрэлбаатар яруу найрагч маань мөн шүүмж судлалын төвийн тэргүүн ба олон сайхан шүлэг дууны үгийг зохиож олон түмний хүндлэлийг хүртээд байгаа хүн. Яруу найргийн ертөнцөд хүндтэй хүнээс хүүхдүүд маань олон зүйлийг сонсож шүлгэнд дуртай болсон нь “Ном” аяны хүрээнд хүүхдүүдийн олон шүлэг цээжлэн уншиж байгаа нь харагдаж байлаа. 4-Н хүүхдүүдийн хуурай ах нь болсон Хүрэлбаатар зохиолч маань манай байгууллагаас зохиож буй  “Ном” аяныг ихэд дэмжин маш их туслалцаа үзүүлж ирсэн хүүхдийн төлөө маш их зүйлийг хийж бүтээх хүсэлтэй хүн байсан. “Ном” аяны хүрээн дэхь “Номын Анд” уралдааныг мөн дэмжин сургалтуудыг хамтран зохион байгуулж ирсэн.
Хүрэлбаатар яруу найрагч хүүхдүүдийн дунд шүлгийн тэмцээн удаа дараа зарлаж хүүдүүдэд урам хайрлаж шагнал гардуулсан.
Мөн “Номын Анд” уралдаанд ахлах насны ялагчид Түгээмэл дээд сургуульд суралцах эрхийн бичгээр шагнасан.