You are here: Home 4-H Зочид 8_Зочин

Хэзээ: 2010 оны 6-р сарын 25 Зочин: Хүүхдийн зохиолч О.Сундуй

Номыг яаж унших талаар хүүхдийн зохиолч О.Сундуй хүүхдүүдтэй ярилцаж аргачлалыг заах, номын уншлага хийх.
Хичээлийн зорилт:
* Хүүхдийн зохиолч О.Сундуй номын ач тус, яаж унших талаар ярилцах
* Монгол ардын үлгэр “Өнчин цагаан ботго” үлгэрийг уншиж өгөх
* Уншсан номоороо ярилцлага хийх
* Үлгэрт гарсан ботго, ингийг дүрслэн зурах
Уншихаа больвол сэтгэхээ болино.Унших 2 хэлбэр байдаг. Үүнд:
1. Бусдад унших
2. Өөртөө унших
Бусдад унших гэдэг нь: Номоо сонгон аваад дүүдээ ч юм уу хэн нэгэнд унших.
Өөртөө унших гэдэг нь: Өөрийгөө илэрхийлэх урлаг юм.Зурагт ном харж унших, өөртөө чимээгүй болон чангаар унших гэх мэт. 8 сартайгаас эхлэн номыг уншиж өгөх нь маш чухал. Иймээс бусдад унших уншлагыг сайн өргөн хүрээгээр хэрэгжүүлэх нь чухал юм. “Бяцхан Мерийн түүх” номын тухай товчхон хэлбэл:
Мери 7 настайдаа өнчрөн үлдсэн ба аав нь нас барсан. Эмээ нь үлгэр их уншиж өгдөг байсан ба нас барахын өмнө миний охин мөрөөдлөө биелүүлэхийн тулд ном сайн унш гэж захьжээ. Охины амьдрал ч өөдлөхгүй байлаа охин эмээгийнхээ захиасыг санаж номыг сайн уншиж уншсан номноосоо санаа авч мөрөөдөөд мөрөөдлөө биелүүлсэн түүхтэй. Тиймээс та нар ном уншиж олон зүйлийг мөрөөдөж түүнийгээ биелүүлэх ёстой. Бидний өвөг дээдэс маш олон сайхан номыг бий болгож өгсөн гээд тэдгээрээс бидэнд үзүүлсэн. Мөн бидэнд өөрийн зохиосон “Хүүхэлдэй чинээ ээж” өгүүллэгээ уншиж өгч дунд хэсэгт оруулаад цаашаа үргэлжлүүлээд уншаарай гэж ном унших сэдлийг үүсгэсэн.
Сурагчдыг хэсэг хугацаанд амрааж завсарласны дараа Монгол ардын үлгэр “Өнчин цагаан ботго” –ыг TV-9 телевизийн хүүхдийн киноны дуу оруулагч ажилтан Сарантуяа хүүхдүүдэд уншиж өгч харилцан яриа өрнүүлж асуултанд хариулж дүгнэсэн. Зураг зурах сонирхолтой сурагчид Ботго, ингэний зургийг зурж түүнийг нь интернетийн вэб хуудсанд тавьж олон нийтэд таниулсан. Мөн сурагчид цээжилсэн шүлгээ уншиж өгсөн. Багууд хоорондоо ярилцаж дараагийнхаа үйл явцыг ярилцаж уралдаанд маш идэвхтэй оролцож байна.