You are here: Home 4-H Зочид 11_Зочид

Хэзээ: 10-р сарын 09-16 Зочин: СУИС-ийн дэргэдэх ДУДС-ийн багш зураач дэд профессор Х.Содномцэрэн

СУИС-ийн дэргэдэх ДУДС-ийн багш зураач дэд профессор Х.Содномцэрэн                                             
Уран зураг бол гайхамшиг түүнийг ойлгон зурах нь амьдралын нэг эрхэм баялаг
Зураас гэж юу вэ?
Монголын дүрслэх урлаг нь маш эртнээс үүсч хөгжсөн. Зураас нь маш олон  цэгээс бүрдэнэ. Хэлбэр, өнгө, дүрслэл бүх зүйл зурагтай холбоотой. Зураас бол зөвхөн хар биш түмэн янзын зураас байж болно. Зураасыг хүнд хөнгөн өнгөөр цаасан дээр буулгах нь чухал.
Дүрслэх урлагийг эзэмшсэнээрээ гоо сайхны мэдрэмж сайтай болдог:
Хүн ер нь цэх суухаасаа эхэлдэг. Аливаа зураасыг гаргахдаа юунд зориулж хийж байгаа урьдчилан бодож сэтгэлээсээ хэн нэгэнд зориулж хийсэн бэлэг хамгийн нандин болдог шиг зураасыг ч мөн адил зохиомжоор олон шинэ санааг илэрхийлж болно. Харандааг зөв барьж зурах нь чухал. Жишээ нь чи автобусанд явж байхдаа өөрийнхөө амьдарч буй орчинг өөрийн нүдээр дүрслэн харахад тэд олон янзын зураасыг илэрхийлж байдаг.
Ухаан бодол болон анхаарлаа төвлөрүүлэн зурах нь чухал
Зохиомжийг зөв зурж сурах нь амьдралд хэрэгтэй
Аливаа зүйлд эмх цэгцтэй байхыг өөрийн зарчим болгон баримтлах хэрэгтэй
Зураасаар юуг ч илэрхийлж зурж зохиомжийг бий болгож чаддаг
Жишээ нь: Япон, Солонгос орны хүүхдүүд багшийн заасан зүйлийг яг зааврын дагуу өөрсдийн чин хүсэл сонирхлоор суралцдаг нь давуу талтай. Тэд зураг зурж сурахдаа сандал ширээг ашигладаггүй нэг ангид 200 хүүхэд баг болон бүгд шалан дээрээ сууж зургийн урлагт шамдан суралцдаг.
Зургийн урлагт суралцах нь чиний ирээдүйн боловсролын нэг түлхүүр:
Багшийн өгсөн заавар зөвлөгөөний дагуу ажлыг эхнээс нь эмх цэгцтэй хийхэд чиний хувьд нэг амжилт. Мэргэжлийн урлагт суралцах нь хүн бүхний хувьд өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт. Иймээс зургийг зурахдаа зохиомжийг олох нь чухал хэн нэгэнд сэтгэлээсээ бэлэглэх бэлэг, юмуу урам өгөх зүйл гэж бодоод зурах нь зохиомжийг бий болгож байгаа илэрхийлэл юм.
Хүн хэрвээ зоригловол чадахгүй гэх зүйл байхгүй
Багшийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлэх
Анхаарлаа сайн төвлөрүүлэх
Бусдын үгийг сонсож сурах
Хичээл бүрийг зорилгыг биелүүлэх
Аав ээжийнхээ ачийг ажил үйлсээрээ хариулах