You are here: Home 4-H Зочид 13_Зочин

Хэзээ: 10-р сарын 30 Зочин: Моторын дуу киноны Држаагийн дүрийн бүтээсэн, Соёлын тэргүүний ажилтан, ахмад жүжигчин Тангадын Пэрэнлэй

Зочин: СТА Т.Пэрэнлэй (ахмад жүжигчин)

Тэрээр улсын хүүхэлдэйн театрт олон жил ажилласан. Хүүхдүүдийг урлагт суралцуулах нь ахмад багш нарын хувьд чухал.
Дүр бүтээх нь урлагын анхны эхлэл                                                                                  
Урлагыг сонирхсон урлагт мэдрэмжтэй болсон хүүхдүүдэд олон зүйлийг сургах нь бидний хувьд эрхэм. Өөрсдийн үеийн ахмад багштай хүрэлцэн ирж сурагчдад хүүхэлдэйн жүжгийг үзүүлэх мөн хүүхдүүдээр уншсан үлгэрийнх баатруудыг бүтээлгэх, амилуулах, хүүхэлдэйн театрыг бий болгох зэрэг бүтээлч ажлуудыг хамтран хийж гүйцэтгэнэ. Ном уншина гэдэг бол гайхамшиг
Гар доорх материалыг ашиглан сурагчдаар бүтээл хийлгэх даалгавар өгсөн. 6 сурагч гэртээ оймс, товч, өөдөс даавуу, шүр, товчоор амьтан хүн бүтээн ирсэн байлаа. Яст мэлхийтэй уралдах баясгалантай туулай, цатгалан загас, сэргэлэн яст мэлхий, сургуулийн сурагч ичимхий охин зэргийг бүтээн ирж хүүхэлдэйн театрын ахмад багшдаа үзүүлэн дүрээ амилуулах тал дээр зөвлөгөө авч байлаа. Өөрсдөө чөлөөт байдлаар бусдад өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй. Ингээд ахмад жүжигчин Т.Пэрэнлэй ах маань  өөрийн найз хүүхэлдэйн театрын 3 хүүхэлдэйтэйгээ ирэн мэндчиллээ. Сармагчин найз, зөрүүд охин порлон хүүхэлдэй, Чехийн дэлхийг тойрсон 2 утсан хүүхэлдэйн нэгийг танилцууллаа. Сурагчдыг уншсан номынхоо баатруудыг амилуулах, жүжигчилсэн тоглолт хийж сурахад нь туслах зорилготой бөгөөд чадсан чадаагүй ч багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ирэх нь хамгийн чухал гэдгийг тайлбарлалаа. Гэрийн даалгаварт “Норовын намтар” зохиолын баатруудын дүрийг бүтээж ирэхийг үүрэг болголоо.