You are here: Home Сургалт 4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 39

4-H Сургалтын хөтөлбөр Сургалт 39

И-мэйл Хэвлэх PDF

Сургалт  11:00  цагт эхэлсэн нийт 22 сурагч 4-Н төвийн 6 ажилчин  Зураач Х.Содномцэрэн СТА Н.Сэсээр (найруулагч, жүжигчин)  Зочин: СТА Т.Пэрэнлэй (ахмад жүжигчин) гуай хүрэлцэн ирэв. Сургалтанд ирсэн сурагчид бүгд тангарагааа монгол, англи дээр их сайн цээжилж ирсэн байлаа. Сургалтыг Х.Содномцэрэн багш хичээлээ зааж эхлэв.

Өнөөдрийн зочин: СТА Н.Сэсээр (найруулагч, жүжигчин)

Эх орныхоо, өөрсдийн ирээдүйн сайн сайхны төлөө сурч байгаа сурагч та бүхэнд амжилт хүсье. Урлаг бол гайхамшиг Соёл урлаг байж улс орон хөгжинө. Аливаа улсын хамгийн түрүүнд соёл урлаг байдаг. Зураг байхгүйгээр урлаг байхгүй. Ном унших сайхан Ном бол ертөнцийг харах цонх мөн. Ном уншсанаар хүн хүмүүждэг. Одоо энэ цагт интернэт, компьютер их хөгжсөн байгаа ч илүү их ном уншсан хүн маш их мэдлэгтэй, мэдрэмжтэй, алсын хараатай болдог. Зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд бүх зүйлийг сонсож мэдэрч байх хэрэгтэй.

Зураг зурах урлагийг сурах гэж байгаа бол зөвхөн сэтгэлээсээ сурах хэрэгтэй. Багаасаа хүнийг хүндлэх, хайрлахыг зүрх сэтгэлээсээ сурах нь чухал. Энэ нийгэмд ёс заншил, хүнийг хүндлэх, ёс суртахуун байхгүй болсон учраас энэ зүйлээс гарахын тулд өөрсдөө эхлээд хүмүүжих хэрэгтэй тэгснээр та бүгдийн ирээдүй болон хойч үе, үр хүүхэд болон эх орны хөгжил цэцэглэн хөгжих болно.
Үлгэрийг уншихдаа өөрсдөө гол дүрийн баатрын дүрд хувилаад үлгэрийг өөр өөрөөр сэтгэн хувиргах Уншсан үлгэртээ өөрөө орох, аав ээж дүү гэр бүлийнхэндээ өөрийн сэтгэмжээр уншин өгөх Урлагт сонирхолтой дуртай бол жүжигчин, дуучин, киноны найруулагч, хүүхэлдэйн театрын жүжигчин, драмын теартын жүжигчин болох хүсэлтэй хүүхдүүдтэй хамтран ажиллахад багш нар нь бэлэн байна мөн та нарын ажил үйлсэд чин сэтгэлээсээ тусална.

 

Зочин: СТА Т.Пэрэнлэй (ахмад жүжигчин)

Тэрээр улсын хүүхэлдэйн театрт олон жил ажилласан. Хүүхдүүдийг урлагт суралцуулах нь ахмад багш нарын хувьд чухал. Дүр бүтээх нь урлагын анхны эхлэл Урлагыг сонирхсон урлагт мэдрэмжтэй болсон хүүхдүүдэд олон зүйлийг сургах нь бидний хувьд эрхэм. Өөрсдийн үеийн ахмад багштай хүрэлцэн ирж сурагчдад хүүхэлдэйн жүжгийг үзүүлэх мөн хүүхдүүдээр уншсан үлгэрийнх баатруудыг бүтээлгэх, амилуулах, хүүхэлдэйн театрыг бий болгох зэрэг бүтээлч ажлуудыг хамтран хийж гүйцэтгэнэ. Ном уншина гэдэг бол гайхамшиг.

 

Зургийн хичээл орж байна. хүүхдүүд их идвэхтэй сурч байгаа

 

Зургийн хичээл орж байна

 

СТА Н.Сэсээр (найруулагч, жүжигчин) багш

 

 

Хүүхдүүд оймсоор хүүхэлдэйн баатарууд болон өөрсийхөөн дуртай амьтадыг хийж байна

 

Англи хэлний хичээлийг багш В.Сэргэлэн зааж байна.

 

 

 

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага
2010 оны 10-р сарын 30
Америкийн Соёл, Мэдээллийн төвд
Эхэлсэн 11:00 цагт 
Дууссан 15:00 цаг