You are here: Home Сургалт 4-h Сургалтын хөтөлбөр Сургалт 40

4-h Сургалтын хөтөлбөр Сургалт 40

И-мэйл Хэвлэх PDF

Монголын 4-H хүүхэд залуучуудын байгууллага нь 40 дахь удаагийн сургалтаараа  уран зургийн болон англи хэл, хүүхэлдэйн театрын хичээлийг орлоо.

 

Зургийг хөгжимлөг талаас нь  зохиомж болгон зурах нь чухал (багш Х.Содномцэрэн)
Сургалт их сонирхолтой өвөрмөц болж зургийн багш сурагчдын гэрийн даалгаврыг шалган дүгнэж үлгэр жишээ болохуйц 3 сурагчийг магтан урамын үгээр дэмжиж амжилт хүсэж байлаа. Сурагчид зураг зурах авъяасаа хөгжүүлэх сонирхолтой  учраас багш даалгавар бүрийн зорилго утга санааг тайлбарлан өгч байлаа. Зураг зурахдаа хөгжим сонсон зурах нь зохиомжийг илэрхийлж утга санааг тод тусгадаг. Нэг хөдөлмөрийг нөгөө хөдөлмөрөөр соливол амралт болно. Хичээлээ хийж байгаад түр завсарлаад өөрийн сонирхолтой зүйлээ хийгээд хичээлээ дахин хийвэл энэ нь амралт болдог юм. Орон дээр хэвтээд унтаж байгааг амралт гэж хэлэхгүй хэмээн сурагчдад зөвлөмж өглөө. Өдөр бүр даалгавраа хичээнгүйлэн хийх хэрэгтэй, байнга оролдоод байвал амжилтанд хүрнэ. Эрэгтэй сурагчид арай илүү зоригтой  зурдаг. Хүн бүр өөрийн зохиомжоор зураг зураад хүнд өнгө, хөнгөн өнгөөр ялган будаад бусад хэсэгт цагаан ч байж болохоор зурах даалгаврыг өглөө.

Read More


Хүүхдүүдийг урлагт дуртай болгох нь бидний хүсэл
(СТА найруулагч, жүжигчин Н.Сэсээр, СТА ахмад жүжигчин Т.Пэрэнлэй)

Гар доорх материалыг ашиглан сурагчдаар бүтээл хийлгэх даалгавар өгсөн. 6 сурагч гэртээ оймс, товч, өөдөс даавуу, шүр, товчоор амьтан хүн бүтээн ирсэн байлаа. Яст мэлхийтэй уралдах баясгалантай туулай, цатгалан загас, сэргэлэн яст мэлхий, сургуулийн сурагч ичимхий охин зэргийг бүтээн ирж хүүхэлдэйн театрын ахмад багшдаа үзүүлэн дүрээ амилуулах тал дээр зөвлөгөө авч байлаа. Өөрсдөө чөлөөт байдлаар бусдад өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй. Ингээд ахмад жүжигчин Т.Пэрэнлэй ах маань  өөрийн найз хүүхэлдэйн театрын 3 хүүхэлдэйтэйгээ ирэн мэндчиллээ. Сармагчин найз, зөрүүд охин порлон хүүхэлдэй, Чехийн дэлхийг тойрсон 2 утсан хүүхэлдэйн нэгийг танилцууллаа. Сурагчдыг уншсан номынхоо баатруудыг амилуулах, жүжигчилсэн тоглолт хийж сурахад нь туслах зорилготой бөгөөд чадсан чадаагүй ч багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ирэх нь хамгийн чухал гэдгийг тайлбарлалаа. Гэрийн даалгаварт “Норовын намтар” зохиолын баатруудын дүрийг бүтээж ирэхийг үүрэг болголоо.


Бидэнд BLUE 2 ном сонирхолтой байлаа
( NEW MEXICO их сургуулийн багш KANDAS )


Blue 2 ном  нь хайчилбартай гурван хэмжээст номыг бүтээсэн байгаа нь их сонирхолтой байлаа. Америк багш номыг уншин өгч бүтээл дундаас цэнхэр 2-ын тоог зурагнаас олох ном байлаа. Сурагчдаар номын хавчуурга хийх хун шувууг цаасаар хийлгэн сонирхууллаа. Гар доорх материалыг ашиглан 3 цагаан хун, 1 хар хунг цаасаар хийн англи монгол дээр өгүүллэг бичин ирэхийг даалгавар болголоо.


Сурагчдын хийсэн бүтээл сургалтын талаарх зургийг хавсаргалаа.
Сургалтанд 23 сурагч, төвийн 8 ажилтан, зочин 4 хүн оролцло
Сурагчид зургийн хичээлийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байна.

 

1-р сургуулийн 5а ангийн сурагч Г.Эмүүжин сэргэлэн яст мэлхийг бүтээн найз нартайгаа мэндчиллээ

1-р сургуулийн 5а ангийн сурагч Д.Жавзанхорлоо цатгалан загас найзтайгаа мэндчиллээ

1-р сургуулий 4г ангийн сурагч Б.Жагзмаа сургуулийн сурагч ичимхий охиныг танилцууллаа

СТА ахмад жүжигчин Т.Пэрэнлэй буюу Пээпэ өвөө маань Чехийг тойрон аялсан утсан хүүхэлдэйгээ танилцуулж бас тоглож сонирхууллаа

СТА ахмад жүжигчин Т.Пэрэнлэй буюу Пээпэ өвөө хүүхдүүдэд найз сармагчинаа танилцууллаа.

NEW MEXICO их сургуулийн багш KANDAS "BLUE 2" номыг хүүхдүүдтэй хамт ажиллаж байгаа нь

Хүүхдүүд цаасаар хун шувуу болон номны хавчуурга хийж сурч байгаа нь

 

Хүүхдүүдээ! энэ сургалтанд хамрагдаарай бид нэг багынхан

 

_________________________________________________

Сурагч Д.Жагзмаагийн зохиомжлон зурсан зургууд

 

 

Сурагч М.Тэгшбуянтийн зохиомжлон зурсан зургууд

 


Америк соёл, мэдээллийн төв
2010 оны 11 дүгээр сарын 6