You are here: Home Сургалт 4-h Сургалтын хөтөлбөр Сургалт 41

4-h Сургалтын хөтөлбөр Сургалт 41

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 11-р сарын 13
Сургалт 41

z_DSC04229


Монголын 4-H хүүхдийн байгууллага нь тогтмол Америкийн соёл, мэдээллийн төв дээр бямба гариг бүр 11 цагаас англи хэл, зураг, хүүхэлдэйн театр, эрүүл мэндийн хичээлүүдийг мэргэжлийн хүмүүс өөрсдийн сонирхолд нийцэх   4-H-ийн сургалтын хөтөлбөрүүдийг удирдан мэдлэг чадвараасаа өсвөр үеийнхэнд зааж сургаж байна. Энэ удаагийн зочноор МУСТА найруулагч жүжигчин Н.Сэсээр, Хүүхэлдэй театрын жүжигчин МУСТА Т.Пэрэнлэй, дэд профессор зураач Х.Содномцэрэн, шүдний их эмч Ш.Цэрэндолгор, англи хэлний багш 4-H төвийн захирал В.Сэргэлэн, Монголын Үндэсний музейн ажилтан нар оролцлоо.

Read More

 


Зургийн хичээл: Дэд профессор зураач Х.Содномцэрэн


Аливаа зүйлийг хийхдээ эхлээд маш сайн анхаарах хэрэгтэй мөн зоригтой зурах нь хамгийн чухал. Ахмад багшийн сургаалиас шүдээ зууж байгаад бие засах нь шүдний сулралаас хамгаалах мөн шүдээ давстай усаар зайлах нь буйлыг үрэвслээс хамгаалдаг. Түүний багш гавъяат Бадамханд гуай гар нүүрээ угаахдаа зөөлөн дарж арчих хэрэгтэй энэ нь арьс үрчийж сунахаас сэргийлдэг юм гэжээ. Багш хүний сургааль хамгийн үнэтэй алттай зүйрлэшгүй. Алт бол урсаад хайлаад алга болно харин багшийн сургааль үүрд чихэнд хоногшин үлддэг. Хэрвээ би багшийн сургаалийг дагаж арчаагүй байсан бол одоо үрчгэр царайтай өвөө байнаа гэж хүүхүүдэд жишээ дурьдаж байлаа. Сурагчдын хийсэн гэрийн даалгаврыг шалган дүгнэлт хийн ярилцлаа. Гурван  ширхэг лонхыг зурах даалгавар өглөө. Зургийг зурахдаа олон чанаргүй зүйл хийж байхаас чанартай цөөн ашигтай зүйлийг хийх нь чухал

 

z_DSC04242

 

 

z_DSC04255

 


Багшийн зөвлөмж

•Зоригтой зурах хэрэгтэй
•Өнгийн зохиомжийг гаргах
•Юмыг өөрөөр бодож сэтгэж хийх хэрэгтэй
•Цаасныхаа талбайг зөв хувиарлан зурах


Эрүүл мэндийн хичээл: Шүдний их эмч Ш.Цэрэндолгор


Шүд эрүүл бол бие эрүүл
Шүдээ зөв угааж сурах нь шүд цоорох, буйл үрэвсэх, шүд өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна.
Шүдний өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?


1. Шүдээ зөв угаах
(сойзоо сайн байна уу хэлбэртэй бариад 45 градусын налуу шүдээ массаж хийн шүүрдэх маягаар нэг нэг шүдээр ахиулан угаах ба дээд доод шүд хорших хэсгээр урагш хойш нь угаана)
2. Зөв хооллолт буюу хоол унд идэх цаг тогтмол байх
(Жишээ нь өглөөний 900, өдрийн 1200, үдээс хойш 1500, орой 1800 цагт тогтмол хооллож байх нь эрүүл мэндэд тустай, хүмүүс цаг цагийн зайтай төрөл бүрийн хоол хүнсийг хэрэглэх нь шүд болон эрүүл мэндэд сөрөг муу талтай байдаг)
Шүд бол бидний хувьд сайн найз, шүд эрүүл бол үргэлж инээмсэглэж байна

 

z_DSC04232

 


Шүдээ зөв угаахад анхаарах зүйлс
•Сойз
•Шүдний утас (2 гарын долоовор хурууг утсаараа ороон эрхий хуруугаар чиглүүлэгч болгоод шүднийхээ аль ч хэсгийг цэвэрлэж болно)
•Өнгөр хусагч
•Фтортой оо
Эмчийн зөвлөгөө
•Гэртээ очоод толинд шүдээ харах
•Жилдээ 2 удаа шүдний эмчийн үзлэгт орох
•Шүдээ зөв угаах
•Эрүүгээ тулж суухгүй байх (өсвөр насны хүүхдийн шүд их эмзэг байдаг учраас эрүүгээ гараараа тулах, балаар тулж байх нь шүдний эмгэгийг үүсгэнэ)


Хүүхэлдэйн театрын хичээл: МУСТА найруулагч жүжигчин Н.Сэсээр,
Хүүхэлдэй театрын жүжигчин МУСТА Т.Пэрэнлэй


Сурагчдын гэрийн даалгаврыг шалган хийсэн бүтээл дээр нь жишээ үзүүлэн найз нөхөдтэй нь танилцууллаа. Номыг шимтэн унших, номонд дуртай болох, идэвхтэй өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бодсоноо чөлөөтэй ярих амжилттай сурахыг уриалж байлаа. Ингээд сурагчдын хийсэн даалгаврын зургийг хавсаргалаа. Т.Пэрэнлэй багш Хуруун хүүхэлдэй эхлээд хийн өөрсдөө гарын доорх материалаа ашиглан хүний, амьтны өөрийнхөө хийж чадах зүйлээс сонгон хүүхэлдэйн толгой бүтээн ирээд 2-3 минутын жүжигчилсэн тоглолтыг хийх даалгавар өглөө.

 

z_DSC04269

z_DSC04275

 


Англи хэлний хичээл: В.Сэргэлэн


Робинзон Крузо номын бүлэг 4-ийг cd-гээр сонсгож дараа нь бататгах журмаар асуултанд хариулан сурагч бүрийг уншуулан орчуулга хамт хийж ярилцлаа.


Гэрийн даалгавар:
1.Зургийн хичээлээ үргэлжлүүлэн гэртээ лонх зурах
2.Хуруун хүүхэлдэйг гар доорх материалаа ашиглан  хийх
3.Англи хэлний хичээл Робинзон Крузогийн  бүлэг 4-ийг цээжлэн, дасгал ажлыг хийх
4.Робинзон Крузогийн  бүлэг 5-ийг унших, дасгал ажлыг бие даан хийх

 

 

z_DSC04294

1-р сургуулийн 5а ангийн сурагч Д.Жавзанхорлоо

Нугасны муухай дэгдээхий


Эрт дээр үед нэг нугаснаас 3 цагаан 1 хар дэгдээхий төрж гэнэ. Гэтэл ээж нь 1 хар дэгдээхийгээ энэ миний дэгдээгхий биш хэмээн хөөгөөд явуулжээ. Хар дэгдээхий төөрч будилж явсаар олон ч амьтантай уулзаж бүгд л  “Миний дэгдээхий биш муухай амьтанчи яв” гэцгээж байв. Хөөрхий муу дэгдээхий бүх л амьтдаас айж зугтан олон ч хоног явав. Нэгэн өдөр хар дэгдээхий нисэж явсан галуун цувааг харан “Хэрвээ би нисэж чаддаг байсан бол ээжийгээ хурдан олох байх” гэж бодлоо. Тэгээд нисэж яваа галуун цувааг дагаж явсаар нэгэн нуурын дэргэд ирж гэнэ. Тэгтэл үнэхээр гайхалтай нь тэнд өөртэй нь ижилхэнхар цагаан нугаснууд байж гэнэ. Ганцаардаж явсан хар нугас ижлээ олсондоо баярлан хөөрч цовхчин гүйж байв. Ингэж өөртэйгөө ижил амьтан байдаг юм байна гэж бодоод баярласандаа тэд нар дээр гүйн очив. Нөгөө амьтад ч түүний сайхнаар хүлээн авч, гэр бүлийнхээ гишүүн болгов. Тэд нар хэзээ ч салахааргүй гэр бүл болжээ.

z_DSC04260

1-р сургуулийн 5а ангийн сурагч Д.Жавзанхорлоо "Норовын намтарын цүнх"

z_

 

z_DSC04263

1-р сургууль Б.Жагзмаа

z_DSC04264